Хятад улс АНУ-ын шинэ тарифын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг 10-15 хувиар нэмэхээ өнөөдөр зарлалаа. Тодруулбал, гуравдугаар сараас эхлэн АНУ-ын тахиа, улаан буудай, эрдэнэ шиш, хөвөнд 15 хувийн нэмэлт татвар, шар буурцаг, гахайн мах, үхрийн мах, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулах болжээ.
Мөн АНУ-ын 25 компанийг үндэсний аюулгүй байдлын үүднээс экспорт, хөрөнгө оруулалтын хязгаарлалтад оруулжээ. Эдгээр 25 компанийн 10 нь Тайваньд зэвсэг худалдсан хэргээр Хятадын бай болж байжээ.
Ийнхүү дэлхийн хоёр том эдийн засгийг бүхэлд нь хамарсан худалдааны дайн улам хурцдах төлөвтэй байна. Хятадыг Трампийн засаг захиргаатай эвлэрлийн хэлэлцээр хийнэ гэж шинжээчид таамаглаж буй.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн зарласан 10 хувийн нэмэлт татвар гуравдугаар сарын 4-ний өдрийн 05:01 цагт хүчин төгөлдөр болсон. Шинэ гаалийн татвар нь Хятадын олон мянган бараанд ногдуулсан байсан өмнөх татварыг нэмэгдүүлсэн хэрэг юм. Ерөнхийлөгч асан Жо Байдены үед АНУ-ын гаалийн татварыг эрс нэмэгдүүлсэн билээ. Үүнд, Хятадын хагас дамжуулагчийн татварыг 50 хувь болгон хоёр дахин, цахилгаан автомашины татварыг 100 хувь болгон дөрөв дахин өсгөсөн зэрэг багтана. 20 хувийн тариф нь цахилгаан барааны төрөл зүйл, тухайлбал ухаалаг гар утас, зөөврийн компьютер, ухаалаг цаг, чанга яригч, “Bluetooth” төхөөрөмж зэрэгт хамаарна.
Нэргүй 50 минутын өмнө 202.126.91.190
Эвтэй байсан нь дээр. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.57
Жомбого Трамп