Монгол Улсын баг тамирчид “Турин 2025” олимпт оролцоно

Монгол Улсын баг тамирчид “Турин 2025” олимпт оролцоно

Монгол Улсын баг тамирчид “Турин 2025” олимпт оролцоно

Монгол Улсын баг тамирчид “Турин 2025” Тусгай Олимпын өвлийн наадамд оролцохоо Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ. Тусгай олимп 196 улсыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын спортын байгууллага төдийгүй дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.

Дэлхийн Тусгай Олимп нь оюуны хөгжлийн онцлогтой иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор 1968 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан.

Тусгай Олимпын өвөл ба зуны наадам нь 4 жил тутам зохион байгуулагддаг. 2025 онд Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн Наадам гуравдугаар сарын 8-16-ны хооронд Итали улсын Турин хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын найман төрлөөр өрсөлдөнө. “Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай Олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын зургаан төрөлд 24 тамирчин оролцож байна.

2023 онд Берлин хотод зохион байгуулагдсан наадам Монгол Улсын хувьд түүхэн чухал өдөр болсон юм. Учир нь Дэлхийн Тусгай Олимп “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэхүү эвслийг үүсгэн байгуулагч 4 тивийн 14 орны нэгээр Дэлхийн Тусгай Олимпын хамгийн залуу гишүүдийн нэг болох Монгол Улс нэрлэгдэж, Берлиний тунхаглалаар олон улсад зарлагдсан.

Наадмын үеэр тус эсвэл шинэ гишүүдээ батламжлах бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон Нэгдсэн Үндэсний байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх, тэр дундаа хөгжлийн ялгаа багасгах, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэлхийн даяар бий болгох хамтын ажиллагаагаа баталгаажуулж өргөжүүлнэ. Мөн “Турин-2025” өвлийн тусгай Олимпын наадмын үеэр эвслийн ээлжит хурал “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” сэдвийн хүрээнд болох бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин уригдан оролцоно.

Дээд түвшний уулзалт хэлэлцүүлэгт Тусгай Олимпын гишүүн орнуудын төрийн төлөөлөл болон засгийн газрын гишүүд, олон улсын хэмжээнд хамтран ажилладаг түнш байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарын экспертүүд оролцож туршлагаа солилцон, өмнөө тулгарч буй сорилтыг хэрхэн даван туулах шийдлээ тус тус танилцуулах юм.

Монголын Улсын баг тамирчид зуны тусгай олимпын наадмаас нийт Алт 10, Мөнгө 17, Хүрэл 28 медалиуд хүртсэн бол өвлийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2017 онд Австри улсад зохиогдсон наадмаас Алт 2, Мөнгө 4, Хүрэл 2 медаль тус тус хүртсэн амжилттай байна.

“Турин-2025” өвлийн тусгай Олимпын наадамд оролцож буй нийт баг тамирчидадаа амжилт хүсэж, Алтан соёмбот төрийн далбаагаа ахин дахин мандуулахын өлзийтэй ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж