600 орчим айл газраа чөлөөлөөгүй хүлээлгэсээр байна

600 орчим айл газраа чөлөөлөөгүй хүлээлгэсээр байна

600 орчим айл газраа чөлөөлөөгүй хүлээлгэсээр байна

Нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалтын улирал ирж байна. Учир нь, гуравдугаар сараас эхлэн гэр хорооллыг барилгажуулах их ажлыг эхлүүлэхээ Улаанбаатар хотын захирагч мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд “Сэлбэ” дэд төв, “Шар хад” дэд төв, “Баянхошуу” дэд төвийг түшиглэн орон сууц барихаар болж, газар чөлөөлөлтийн их ажлыг эхлүүлсэн. Гэхдээ газар чөлөөлөлт цаг хугацаа ихээр шаардаж мэдэхээр болоод байна.

Тухайлбал, “Сэлбэ” дэд төвийг түшиглэн 20 минутын хот барьж байгуулахад нийт 2200 иргэн, хуулийн этгээд газар чөлөөлөх ёстой ч одоогоор 1670 иргэн нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

Нэг ёсны газраа чөлөөлсөн гэж ойлгож болно. Харин үлдэж байгаа 500 гаруй иргэн, хуулийн этгээдийн хувьд газраа чөлөөлөөгүй, нөхөн олговорын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмүүлэх хүсэлтэй байгаа гэж хэлж болно.

Нийслэлээс өнгөрсөн онд багтаан дээрх бүсэд газар чөлөөлөх ажлыг дуусгахаа мэдэгдэж байсан ч барсангүй явсаар их бүтээн байгуулалтын ажил эхлэх цагтай зэрэгцүүлэн, газар эзэмшигч нартай хэлэлцэл хийх шаардлага үүсч байна. Хэрвээ дээрх айл, хуулийн этгээдүүд газраа чөлөөлөхгүй цаг алдвал “Сэлбэ” дэд төвийг түшиглэн босох 20 минутын хотыг барьж байгуулахад асуудал үүснэ.

Газраа чөлөөлөх бүсэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбай хамарч байгаа юм.

Төлөвлөсөнөөр “Сэлбэ” дэд төвийг түшиглэн нийт 12 мянган айлын орон сууц барихын зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээг гэрээсээ гараад ердөө 20 минутын дотор зорчоод л авах боломжтой байхаар төлөвлөсөн. Мөн үзвэр үйлчилгээ, худалдааны төвүүдийг ч барина. Үндсэндээ хүнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээ дэд төвд бүрэн баригдсан байхаар төлөвлөсөн. Энэ нь түгжрэлээс сэргийлсэн нэг алхам.

Үүний зэрэгцээ “Сэлбэ” дэд төвд баригдах орон сууцууд нь гурван төрөл байна. Нам давхрын буюу амины орон сууц. Дунд давхрын орон сууц нь таван давхар. Төв замаа дагуулж өндөр давхрын орон сууцыг үйлчилгээний байгууламжтай хамтатган барина. Төслийг 2028 онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн. Уг төвийг түшиглэн хот байгуулснаар дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэсэн тооцооллыг гаргасан юм.

“Сэлбэ” дэд төвтэй зэрэгцэн босох 20 минутын хотын нэг нь “Шар хад” дэд төв гэж хэлж болно.

Мөн тус төвийг түшиглэн 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулахаар төлөвлөсөн бол Баянхошуу дэд төвийг түшиглэн мөн 2200 гаруй айлын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Одоогоор тус төвийг барьж байгуулахтай холбоотойгоор 110 айлын орон сууц барих ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард эхний хэсгийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Газар чөлөөлөх ажлыг 2020 онд эхлүүлсэн ч мөн л далайцтай урагшлахгүй байгаа мэдээлэл бий. Товчхондоо нийслэл газар чөлөөлөлтөд анхаарахгүй бол 20 минутын хот байгуулах ажил газар эзэмшигч нартай хийх зөвшилцөл ойлголцолд хүрэхгүйгээс болж хойшлох эрсдэл байгааг албаныхан анхаарах шаардлага байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар болон нийслэл гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын яндангаас ялгарах утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь газрыг чөлөөлж орон сууцжуулах. Яндан, зуух сольсноор асуудал шийдэхгүй. Нөгөө талдаа Улаанбаатар хотод газар бүрэн дууссан. Шинэ газар орон сууц барих боломж хязгаарлагдмал. Сул гэсэн газрууд нь мөнгөтэй хувийн компаниудад очсон. Тиймээс ганц боломж нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд оруулах нь нэг талдаа агаарын бохирдлыг бууруулах нөгөө талдаа иргэдээ ая тухтай орчинд амьдруулах боломж нөхцөлөөр хангах нэг гарц болох учиртай.

Иймээс иргэд ч газраа зах зээлийн үнээс хэт хөөсрүүлэлгүй үнэлэх нь чухал байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 22 минутын өмнө 103.212.119.252

80955877VANXANSI SEKSEER

Avatar

Нэргүй 22 минутын өмнө 103.212.119.252

ANUSDI80945877

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 103.57.93.251

Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Зарахгүй гэсэн бол зарахгүй.

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 103.57.93.251

Өмчөө эзэн нь мэднэ. Өмчийн эзэнийг хүндэл.

Avatar

bayraa 42 минутын өмнө 202.179.27.48

yaj avch chadah ve dee nuurs ni zaragdahgui bolloo gazriin une hed dahin usluu

Avatar

ЗОЧИН 42 минутын өмнө 103.212.116.35

МАН – ЫН АЙМГИЙН ДАРГА МАНДАХБАЯР МЭТИЙН ЛУЙВАРЧИД ИРГЭДИЙГ ОРОН СУУЦНЫ РЕКЛАМААР ХУЛХИДАН МАШ ОЛОН НАСТАЙЧУУД ШИНЭ ГЭРБҮЛ БОЛСОН ЗАЛУУСЫН ХУРААЖ ХУРИМТЛУУЛСАН МӨНГИЙГ НЬ ЛУЙВАРДАН БАЙР Ч ҮГҮЙ МӨНГӨ Ч ҮГҮЙ БОЛГОЧИХООД КОМПАНИЙХАА НЭРИЙГ ӨӨРЧЛӨН БУЛТААД БАЙГАА ! ГАЗРАА БҮҮ ЧӨЛӨӨЛ !!! ЛУЙВАР ШҮҮ !

Avatar

Нэргүй 52 минутын өмнө 103.212.118.132

ӨӨрсдийгөө ашигтай байрлалтай гээд бодчихсон хэдэн шунал тулам хужаагууд үлдчихсэн бна. Шууд арга хэмжээ авч нураа, эсвэл тойруулаад байшин барьчих.

Avatar

Зочин 55 минутын өмнө 103.57.94.164

шунал нь хэтэрсэн тэр айлуудын тог цахилгааныг нь тасалж, хашааг нь тойруулаад барилга замаа бариад эхлэх хэрэгтэй. бүр гарах гарцгүй болтол нь тулгаад бариад эхлэхээр тэд бууж өгч л таараа. даварсан юмнуудад бууж өгөөд байхаар яаж тэр төслүүд нь урагшлахав дээ.

Avatar

b 39 минутын өмнө 202.179.27.48

chi mungutei bol namdaa handivlaach GAZAR AVAHAD TUSALJ guilgachin baIGAA DAA

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.32

Даварчихсан шуналтай айлуудыг тойруулаад гарах аргагүй зам барилга бариад явчих хэрэгтэй. Бусдыгаа боддоггүй хувиа бодсон шуналтай хүмүүсийг шийтгэж байх ёстой. Наад нөхдүүд чинь хүний эрхээр гул барьж улс төржүүлж бусад намын хүмүүсийг төрийн эсрэг уриалах байх. Ийм бусармаг үйлдэл гарсаар байгаа нь бидний эмгэнэл юм. Бүтээн байгуулалтанд саад болох улс төрийн сонирхол ганц хоёр айлд байж мэднэ.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.55.188.45

Шууд механикаар шуналтай гэж болохгүй л дээ.Ямар үнэлгээ, ямар хэмжээтэй,ямар өгөөжтэй вэ гээд олон хүчин зүйл бий

Avatar

иргэн 1 цагийн өмнө 103.168.34.84

Байраар сольж байгаа юм. Нэгэнт энэ олон жил нүхэн жорлонтой, хатуу түлш буюу утаа ялгаруулдаг түлш хэрэглээд явсан бол төрийн төмөр нүүр үзүүлэх хэрэгтэй. Бид ингэж байж урагшаа явна. Ингэж нялуурвал дахиад 10-20 жил жонхуурна.

Avatar

Нэргүй 21 минутын өмнө 202.55.188.110

газар чөлөөлөх нарийн төлөвлөгөө байх хэрэгтэй чөлөөлсөн газраа байшин үйлчилгээний төвөө бариад эхлэх хэрэгтэй тэртээ тэргүй аяндаа газраа чөлөөлнө шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж