Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга болов

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга болов

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга болов

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга өнөөдөр /2025.03.04/ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбоцогт, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцов.

Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.

Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-03-04 202.126.88.199

сайдад монгол дээл малгай зохисонгүй

Avatar

Тиффани 2025-03-04 66.181.161.152

Сэв суулгачихсан байх вий дээ

Avatar

Жалайр Гантулга 2025-03-04 202.126.89.123

Мухулай жанжны үр сад буулгадаг.

Avatar

Иргэн 2025-03-04 66.181.182.180

Ингэж тэнэгтэж байхаар үрэлгэн төсвөө наад олон генерал нэртэй өрөвдмөөр юмнууддаа орчин үеийн техник технологи сургах сургалт явуулж байвал сайнсан

Avatar

Нэргүй 2025-03-04 202.126.89.192

Хар тугийг цагаална гэж ямар ёс заншил байсым болов оо? Цагаалах гэдэг нь баруун монгол болон бусад төвөөс бусад монгол хэлээр цагаалж золгох гэсэн үг шүү! Хар тугтайгаа золгож байгаа юм уу!

Avatar

Зочин 2025-03-04 66.181.191.208

Муу эр дайнд хөөрнө гэгчээр сүртэй гарууд шүү

Avatar

Иргэг 2025-03-04 66.181.187.212

ганц танк гагц дрон устгах чадваргүй байж худал бхахан генерал хурандаа Энэ ерөнхийлөгч гэх этгээд хамгийн түрүүнд эх оронд асуудал гарахад зугтана Батлан хамгаалах яамыг татан буулгах ёстой

Avatar

Нэргүй 2025-03-04 202.126.89.6

ЭНЭ МЭДЭРЭЛ МУУТАЙ ЮМ БИШ БИЗ ДЭЭ.
ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ? БОЛИОЧЭЭ.
ХАР ЦАГААЛАХ ГЭЖ ЯМАРЧ ЗАН ҮЙЛ ЁС ЗАНШИЛ БАЙХГҮЙ ШҮҮ. ТЭНЭГ МАЛНУУД ЮМАА.
ЭНЭ ЧИНЬ ЦЭРЭГ ДАЙНЫ ДОГШИН ХАР СҮЛД ШҮҮ.
ЦАГААН СҮЛДИЙГ Л ЦАГААЛДАГ .
ЯМАР. ДЭМИЙРСЭН ТЭНЭГ ВЭ??

Avatar

Нэргүй 2025-03-04 202.9.40.26

Муу санаатаы манж бдг-ра байгаад нам төр эзл2д х***а манж бодлго хэргжүүлж бга. 35 жил хулгай хийлээ шд. Адгийн гажиг хогууд.

Avatar

Нэргүй 2025-03-04 66.181.191.18

хурай хурай хурай. их монгол улс маань мандан бадраг.

Avatar

Зочин 2025-03-04 59.153.115.204

Цэргийн хэргийн наад захын эрдэмгүй баруун зүүн тийш эргэж мэдэхгүй ээ 107 гийн хүүхэд яаж ч БХЯ сайд хийдэг байнаа өөрөө өөрөөсөө ичиж амьдармаар л байна шүү ноён Бямбацогт гуай аягүй бол хүүш хурандаа болчихсон байж магадгүй л нөхөр кккккккк элэг хөшиж үхмээр ялзарсан төр ч юмаа даа кккк

Avatar

зочин 2025-03-04 59.153.113.9

Хү хамтлаг францад тоглолд хийхдээ нэг хар сүлдийн туг авч явдаг юм байналээ шүү!

Avatar

Нэргүй 2025-03-04 103.212.118.132

500 мянган ногооны хужааг 30 мянган хүнтэй Монгол цэрэг ялж бсан түүх бий.

Avatar

Нэргүй 2025-03-04 202.9.40.26

Нүүдэлчдын түүх-с хулгайлж гаргж ирсн х***а манж зохиол чингс х***а манж хулгай.

Avatar

Нэргүй 2025-03-04 202.21.109.9

манж нь уусчихсан
юм даа.Төрийн. далбавдээр нь.ионгод товд уйгар хан 5 үндзстэнөэ билэгджээ н атаман нь. Хан .ядуу нв ………

Avatar

Нэргүй 2025-03-04 202.9.40.26

Манж уусаагүй жихнэ амилсн ороолн шиг нам төрд манж бодлго яв2лж бга шд худла шааж атгаг манжууда хулгай-с мултлж манж бхгүй юм шиг шааж гаргж авх гэжийнүү үгүйээ

Avatar

Нэргүй 2025-03-04 202.9.40.26

Мнголын баялгыг нам төрд үүрлүүлж эзлүүлсн бузр х***а манж хулгайчуудра дамж2лж хулгайж дуусгж бга хулгайчууд даврцн хулгайчууд.

Avatar

Нэргүй 2025-03-04 202.9.41.32

Ёс ёмбогор төр төмбөгөр учир ёсоо л дагахаас өөр аргагүй. Зарим үндэстэн ястангууд үүнийг ойлгохгүй байх магадлалтай. Эртний уламжлалаа хадгалж явах нь тусгаар улс үндэстэн байхын эрхэм зорилго юм. Хар цагаан сүлд гэж юу байдгийг зарим монголчууд ойлгохгүй байгаа нь дэндүү даяаршилд итгэсний гай юм.

Avatar

Нэргүй 2025-03-04 172.91.182.247

Онигоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж