Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр цас орны улмаас автозамуудад халтиргаа гулгаа үүссэн байна. Орон нутгийн автозам арчлалтын компаниуд халтиргаа гулгаа үүссэн автозамд хайрга дайрга асгаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй аж. Мөн өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй аж.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн ихэнх сумдаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч зам, даваанд халтиргаа, гулгаа үүссэн байгаа тул иргэд автомашины хурдаа тохируулж, болгоомжтой зорчихыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан, хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж