Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2025.03.04/ цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өглөөгүүр ялимгүй цас орж, өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -9…-11 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өглөөгүүр ялимгүй цас орж, өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
БУСАД НУТГААР: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгаар -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, Хангайн нурууны ар, өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ