CPPCC: Хятадын ирэх таван жилийн амбицыг тодорхойлох "Хоёр чуулган"

CPPCC: Хятадын ирэх таван жилийн амбицыг тодорхойлох "Хоёр чуулган"

CPPCC: Хятадын ирэх таван жилийн амбицыг тодорхойлох "Хоёр чуулган"

БНХАУ-д жил бүр тохиодог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал /NPC/ эхлэхээс хоёр өдрийн өмнө буюу гуравдугаар сарын 3-нд Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн/CPPCC/ төлөөлөгч, дипломат Лю Жейи нийслэл Бээжин хотын Ард түмний их танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.


Энэ үед тэрбээр гурав дахь 14 дэх "CPPCC" хурал гуравдугаар сарын 4-нөөс зургаан хоног үргэлжилж, 2100 гаруй гишүүн оролцох болсныг мэдэгдсэн юм. Тухайлбал, "CPPCC" нь улс төрийн хамгийн том төрийн байгууллага болох "NPC"-ын зөвлөх бөгөөд өнгөрсөн хугацаанд зорьсон зорилтдоо хүрч чадсан эсэх болон ирээдүйд ямар салбарт гол төлөв анхаарал хандуулах ёстойг хянах үүрэгтэй. Мөн улс төрийн намууд, нам бус улстөрч, иргэдийн дунд хамтын ажиллагаа, зөвшилцөлд хүрэх боломжийг олгодог. Тиймдээ ч "Хоёр чуулган" гэгдэх "NPC" болон "CPPCC" нь зэрэг хуралдаж өнгөрсөн оны ололт амжилт, ирэх жилийн зорилгыг тодорхойлох чухал мөч тохиох гэж байна.

Ард түмний их танхим /гуравдугаар сарын 3/

Лю тэргүүтэй төлөөлөгчдийн мэдээлснээр, бараг долоо хоног үргэлжлэх чуулганаар улс төрийн үндэсний хорооны өнгөрсөн онд хийсэн ажлыг дүгнэж, 2025 оны зорилгоо төлөвлөхийн зэрэгцээ засгийн газрын тайланг хэлэлцэх юм байна. Тэр дундаа 2024 он нь "NPC"-гийн "14 дэх таван жил"-ийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал, анхаарах ёстой салбарыг тодотгож өгсөн гэдгийг онцлон тэмдэглэв. Учир нь тус улсын засгийн газар таван жилийн хугацаатай улс орныг бүхий л талаар нь хөгжүүлэх төлөвлөгөө гаргадаг бөгөөд энэ онд 14 дэх таван жилийн сүүлийн жил тохиож байна. Тиймээс зорьсон зорилгоо зайлшгүй биелүүлэх ёстой гэж үзэж буй.

Мөн Хоёр чуулганы үеэр 15 дахь таван жил буюу 2026-2030 оны багц төлөвлөгөөг гаргах талаар хэлэлцэх болжээ.

Лю хэлэхдээ "Хятадын Коммунист намын үндэсний хороо бидний сайхан уламжлалыг урамшуулж, улс төрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, CPPCC-ийн мэргэшсэн зөвлөлдөх байгууллын үүргийг гүйцэтгэх боломж олгож, ерөнхий төлөвлөгөөнд анхаарлаа хандуулах болно. Бид онол, улс төрийн удирдамжаа бэхжүүлж, ямар бодлого явуулах талаар зөвлөгөө гаргаж, орчин үеийн агуу социалист улс орныг бүх талаар байгуулах, шинэчлэлээр үндэстнээ залуужуулах үйлсэд өөрсдийн санаа, хүч чадлаа оруулах болно" гэж хэвлэлийн бага хурлын эхэнд мэдэгдсэн юм.

Хэвлэлийн бага хуралд оролцох сэтгүүлчид

Өнгөрсөн онд тус улсын засгийн газар тавьсан зорилгодоо хүрсэн эсэхийг тодруулахад эдийн засаг тогтвортойгоор өсөн нэмэгдэж, хөгжлийг ахиулсан гэж Лю хариулав. Тодруулбал, "CPPCC-гийн зүгээс эдийн засгийн асуудлыг ямагт нэн тэргүүнд тавьдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай үндэсний хорооноос эдийн засгийн хэд хэдэн чухал асуудлаар зөвлөгөө өгч, тус салбарын сэргэлт, өсөлтөд бодитой, үр дүнтэй хувь нэмэр оруулсан" гэлээ.

Хятад улсын хувьд өнгөрсөн онд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр сууриа хадгалж, ДНБ нь 5 хувьд хүрсэн юм.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн гаргасан татварын нэмэлт тариф хэрэгжиж эхлэх болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Хоёр чуулганы үеэр хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэх өндөр магадлалтайг эрх баригчид онцолсон. Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ-ын хөдөө аж ахуйн экспортын хэмжээ Хятад улсын үзүүлэлттэй харьцуулахад бага тул төлөөлөгч Лю 2025 онд тус салбарт гол төлөв анхаарал хандуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, экспортоо удаа дараа нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн нь Трампийн тарифын эсрэг арга хэмжээ байж магадгүй юм.

Мөн Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, "CPPCC"-ийн дарга Ван Хунин хэвлэлийн бага хурлын хаалтын мөчийг даргалж үг хэлсэн. Тэрбээр ХКН-ын Үндэсний хороо өнгөрсөн онд нам болон улс орны үндсэн үүрэг даалгаварт анхаарлаа хандуулж, бүх ажилдаа шинэ ахиц дэвшил гаргасан гэж онцлон тэмдэглэсэн юм. Түүчнлэн, улс төрийн зөвлөх байгууллага болох "CPPCC" 2025 онд Хятадын шинэчлэлийг ахиулахад хувь нэмрээ оруулж, 14 дэх таван жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, зорилгыг чанартай биелүүлэхийг уриалав.

"CPPCC" мэдээллийн зах зээл, "AI" хэрэглээ зэрэг янз бүрийн сэдвийг хамарсан зөвлөлдөх яриа хэлэлцээ хийж, олон нийтэд хиймэл оюун ухаан, нано технологи, аж үйлдвэржилтийн хил хязгаар болон бусад шинжлэх ухааны мэдлэгийг зааж сургах үйл ажиллагаа зохион байгуулсан гэж Ван онцлон тэмдэглэсэн юм.

Цаашид, ажил эрхлэлт, баялгийн хуваарилалт, зах зээл нээлттэй байх нь ирэх онд анхаарал хандуулах гол салбарууд байх болно гэж Ван мэдэгдэв. Богино хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний үндэс суурийг тавиж, хөгжиж буй дэлхийн аж үйлдвэрийн орчинд Хятадын байр суурийг цаашид бэхжүүлэх болно гэсэн юм.

БНХАУ болон "CPPCC" байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буй 2024 оны ХКН-ын Үндэсний хорооны ажлыг дүгнэж, төлөөлөгчид мэдэгдэхдээ, үндэсний улс төрийн зөвлөхүүд улс орныхоо шинэчлэлийн төлөө хүчин чармайлтаа төвлөрүүлж, төрийн үйл хэргийн талаар санал дэвшүүлж, өргөн хүрээний зөвшилцлийг бий болгосон. Улмаар шинэчлэл, чанартай хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн эв найрамдлыг хангахын тулд "CPPCC"-ийн Үндэсний хороо өнгөрсөн нэг жилийн хугацаанд томоохон асуудлаар 42 судалгааны төсөл хэрэгжүүлж, 85 удаа зөвлөлдөж, 5000 гаруй саналыг боловсруулсан. Тиймээс 2025 онд энэ эрчээ алдахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ Лю тэргүүтэй төлөөлөгчид мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.32

Сахилга бат дэг журамтай улс хөгжиж чаддагийн нэг жишээ нь Хятад улс болж байна. Монголчууд хоорондоо нам болж талцаад хэрэлдэж зодолдоод хөжлийн тухай бодох сэхээгүй явна. Ард түмнийг нь хооронд нь талцуулах хорон бодлого биелэлээ олж байгаа нь харамсалтай. Төр засгийнхаа өндөрлөгт байгаа хүмүүсээ тэнэг мангараар нь Монголчууд өөрсдөө дууддаг. Бас эх орноо муулж мялдаг. Амны билгээс ашдын билиг гэдэг дээ. Ийм байхад Монгол хөгжихгүй. Хятад оронд атаархаж байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.119.202

ANUSDI80955877

Avatar

Бадарч тахар 4 цагийн өмнө 103.212.118.113

14 дэхь таван жилийн гавшгайч тэмдэгийн нь Монголд олон хүн нууцаар авна да ! бээжин данхаас эхлээд !

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.26

Мнголын баялгыг нам төрд үүрлүүлж эзлүүлсн бузр х***а манж хулгайчуудра дамж2лж хулгайж дуусгж бга хулгайчууд даврцн хулгайчууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж