Өмнөд Солонгос улсад оршин суудаг гадаадын иргэдийн тоо өнгөрсөн онд нийт хүн амын тав гаруй хувийг эзэлснээр дээд амжилт тогтоогоод байна. Тодруулбал, БНСУ-д амьдарч буй гадаад иргэдийн тоо 2.65 сая буюу нийт хүн амын 5.17 хувийг эзэлж байгааг Хууль зүйн яамны харьяа Солонгосын Цагаачлалын алба мэдээллээ. Энэ нь 2019 оны дээд амжилтаас 126,127-оор давсан үзүүлэлт юм. Харин 2023 онд нийт иргэдийн 4.89 хувийг гадаад иргэд эзэлж байв.
Covid-19 цар тахлын улмаас гадаад иргэдийн тоо харьцангуй буураад байсан ч 2022 оноос хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна.
Гадаадын оршин суугчдын 2.04 сая буюу 77 хувь нь эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн буюу оршин суугаа газраа мэдүүлсэн удаан хугацаагаар оршин суугчид байна. Харин 608,766 нь богино хугацаагаар ирсэн иргэд байна.
Үндэстнээр нь авч үзвэл хятадууд хамгийн олон буюу 958,959 хүн байна. Харин Вьетнамаас 305,936 хүн, Тайландаас 188,770 хүн, АНУ-аас 170,251 хүн, Узбекистанаас 94,893 хүн байна.
Насны хувьд оршин суугчдын бараг тал хувь нь 20-30 насныхан бол 40-өөс дээш насныхан 15.9 хувийг эзэлж байна. Тэгвэл 60 ба түүнээс дээш насны гадаадын иргэд 12.9 хувь, 50-иас дээш насныхан 12.6 хувийг эзэлж байна.
Гадаад оюутны тоо өнгөрсөн онд 263,775 болж, 2022 онд оноос 16.5 хувиар өссөн байна. Тэдний 178,519 нь эрдмийн зэрэг олгох хөтөлбөрт хамрагдаж, 85,256 нь солонгос хэлний курст суралцаж байна.
Нэргүй 33 минутын өмнө 59.153.112.219
ЯМАР ТЭНЭГ МЭДЭЭ ВЭ МОНГОЛООС ХЭД БАЙГААГ БИЧДЭГГҮЙ ГЭНЭ ЭЭ
Нэргүй 48 минутын өмнө 103.212.117.131
Боолын ажилыг нь өөр хэн хийх вэ дээ
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.202
ANUSDI80955877
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.248
Солонгосын босоо көк бүлгэмийнхэн юу хийж бна аа, гятадуудаа хөөж гаргаач ээ, сая гаруй луухаан бгаа юм бна шүү ха ха