Японы ханхүү Хисахито анхны хэвлэлийн хурлаа хийв

Японы ханхүү Хисахито анхны хэвлэлийн хурлаа хийв

Японы ханхүү Хисахито анхны хэвлэлийн хурлаа хийв

Японы ханхүү Хисахито насанд хүрч буйгаа тохиолдуулан анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ. Энэ нь түүний хувьд эзэн хааны гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлж эхэлж буй үйлдэл юм. Хаан ширээг залгамжлах хоёр дахь ханхүү тэрбээр Даваа гаригт Токио дахь Акасака эдлэнд сэтгүүлчидтэй уулзжээ.

Гүнж Акишиногийн хүү Хисахито өнгөрсөн оны есдүгээр сард 18 нас хүрсэн.

Хэвлэлийн бага хурлын эхэнд тэрбээр ой хээрийн түймэрт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв. Мөн өнгөрсөн оны эхний өдөр Ишикава мужийн Ното хойгт болсон газар хөдлөлт, есдүгээр сард орсон аадар бороо зэрэг байгалийн гамшигт хохирсон хүмүүст эмгэнэл илэрхийлжээ.

Тэрбээр олон нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээж эхэлж байгаа ч гэлээ одоогоор сурч боловсрох үйлсээ нэн тэргүүнд тавих аж. Ханхүү энэ дөрөвдүгээр сараас Цүкүбагийн их сургуульд байгаль орчны чиглэлээр сурч эхэлнэ. Тэрбээр шавьж, тэр дундаа соно сонирхдог гэдгээ хуваалцжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-04 66.181.191.44

Хунтайж Акишиногийн хүү гэх ёстой. Танай сайтныхан согтуу байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-03-04 103.212.119.252

VANXANDI80955877SEKSEET

Avatar

Нэргүй 2025-03-04 103.212.119.252

SAWI80955877

Avatar

Зочин 2025-03-04 103.212.118.126

Хөөрхөн л хүүхэд байна. Сайн хүн болоорой гэж л ерөөе дээ. :))

Avatar

Нэргүй 2025-03-04 103.212.119.202

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж