Лиса Оскарын тайзнаа гарсан анхны К-поп од боллоо

Лиса Оскарын тайзнаа гарсан анхны К-поп од боллоо

Лиса Оскарын тайзнаа гарсан анхны К-поп од боллоо

Лос Анжелес хотын Долби театрт 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Конан О’Брайены хөтлөн явуулсан ёслол "Анора" кино Шилдэг зураг авалт шагналын эзэн болсноор өндөрлөв. "Анора" кино нийт таван Оскарын шагналыг авч, энэ оройн гол дүр боллоо.

"BLACKPINK" хамтлагийн дуучин 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын тайзнаа гарч, Жеймс Бонд цувралын уран бүтээлээс толилууллаа. Ийнхүү тэр Оскарын тайзнаа гарсан анхны К-поп уран бүтээлч болж байна. Тэрбээр 1973 онд гарсан Жеймс Бонд цувралын "Live and Let Die" дууг дуулсан юм. Энэ үзүүлбэрийг тэр ганцаараа биш Дожа Кат, Раеэ нартай хамт толилуулснаараа онцлог байв. Дожа Катын тухайд 1970 оны цувралын "Diamonds Are Forever" дууг дуулсан бол Раеэ 2012 оны "Skyfall" дууг дууллаа.

Харин "Эмилиа Перез" кино нийт 13 номинацид нэр дэвшиж, рекорд тогтоов. 13 номинацид нэр дэвшсэнээс хоёрынх нь эзэн болж чадсан юм.

Энэ удаагийн наадам гамшигт гал түймрийн дараах Лос Анжелест болж буйгаараа онцлог. Тиймээс шагнал гардуулах ёслолын үеэр Номхон далайн Палисадын гал болон Итон галын эсрэг тэмцсэн Лос Анжелесийн гал унтраах албаны гишүүдэд хүндэтгэл үзүүлэв.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.202

ANUSDI80855877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж