Японд сүүлийн 30 жилд тохиогоогүй гамшигт гал түймэр өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн тархаад байна. Иватэ орчимд тархсан ой хээрийн түймрийн улмаас нэг хүн нас барсан бөгөөд 2000 орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Харин 1200 гаруй хүн хоргодох байранд өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Пүрэв гаригаас хойш гал түймэр 2100 орчим га талбайг хамарсныг Гал түймэр, гамшгаас хамгаалах агентлаг Даваа гаригт мэдэгдэв. Мөн 84 барилга байшин эвдэрсэн гэж тооцоолжээ.
Гал түймрийг унтраахаар Японы 14 бүс нутгаас ирсэн 1700 орчим гал сөнөөгч ажиллаж байна. Гал сөнөөгчид 16 нисдэг тэрэгтэй ажиллаж байна.
Тус улсын Иватэ мужид хамгийн халуун зун болсон бөгөөд түүхэнд байгаагүй бага хэмжээний бороо орсон. Офүнатод л гэхэд өнгөрсөн сард ердөө 2.5 мм хур тунадас орсон. Энэ нь 1967 оны 4.4 мм гэх рекордыг эвдсэн үзүүлэлт байлаа. 1970-аад он бол Японы ой хээрийн түймрийн оргил үе байв.
Нэргүй 2025-03-04 202.21.109.33
тэгээд угаартаад уначихаа юу
Нэргүй 2025-03-04 202.9.41.32
Японы газар нутгийн 60 хувь нв ой байдаг. Харин Монгол улсын газар нутгийн 7,0 хувийг нь ой мод эзэлдэг. Хавар болохоо ой түймэр эхэлдэг. Эртхэнээс урьдчилан сэргийлж пост манааг гаргаж газар авахуулахгүй унтрааж байх хэрэгтэй. Төр засаг үүнд анхаарч эртнээс зохион байгуулалтаа хийх нь зөв юм. Тэгэхгүй бол шатаад дуусна шүү. Японы ой шатаад шатаад хорогдохгүй. Цаг уур нь дулаан учир дороо нөхчихнө. Манай ой 100 жилдээ л нөхдөг гэж байгаа
Нэргүй 2025-03-04 202.21.109.33
япон шатна уу шалбарна уу бидэнд ямар хамаа
Нэргүй 2025-03-04 202.9.40.188
Монгол шатна уу шалбарна уу хамаагүй гэвэл ямар байна ?????!!!!!! Нэг дэлхий дээр нягт холбоотой амьдарч байгаа шүү Чиний үрсийн үрс амьдрах ус агаар газар шороо!!!!!! Короно дэлхийг хамран тархаа биз дээ !!!!