2.4 сая хүүхдийн амийг аварсан донор таалал төгсчээ

2.4 сая хүүхдийн амийг аварсан донор таалал төгсчээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
2.4 сая хүүхдийн амийг аварсан донор таалал төгсчээ

2.4 сая гаруй хүүхдийн амийг аварсан дэлхийн хамгийн хүндтэй цусны доноруудын нэг Жэймс Харрисон 88 насандаа таалал төгсчээ. Тэрбээр хоёрдугаар сарын 17-ны өдөр Австралийн Шинэ өмнөд Уэльс дахь асрамжийн газарт унтаж байгаад амар тайвнаар нас барсныг ар гэрийнхэн нь өнөөдөр /2025.03.03/ мэдэгдлээ.

Жэймс Харрисоны цусан дахь "Anti-D" гэх эсрэг бие нь ховор төрлийнх бөгөөд түүнийг Австралид алтан гартай хүн гэж нэрлэдэг байв.

Түүний цусыг хэвлий дэх ургаа алдах эрсдэлтэй байгаа жирэмсэн эхчүүдэд сэлбэдэг байжээ. Энэхүү эсрэг бие нь хэвлий дэх ургийг нярайн цус задралын өвчин буюу "HDFN" гэх үхлийн аюултай эмгэгээс хамгаалдаг. Жирэмсэн эхийн цусны улаан эс хүүхдийнхтэйгээ тохирохгүй байх үед энэ эмгэг үүсдэг. 1960-аад оны дундуур арга хэмжээ авч эхлэхээс өмнө энэ эмгэгээр оношлогдсон хоёр хүүхэд тутмын нэг нь нас бардаг байжээ.

Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн хэлснээр тэрээр 14 настайдаа цээжний хүнд хагалгаанд орохдоо цус сэлбэж, донор болохоо амласан байна. Харрисоны цус яагаад "Anti-D" гэх эсрэг биетээр баялаг болсон нь тодорхойгүй. Гэхдээ 14 настайдаа их хэмжээний цус сэлбүүлсэнтэй нь холбоотой байж магадгүй гэж үздэг.

Тэрээр 18 настайгаасаа цусны сийвэнгээ хандивлаж эхэлсэн бөгөөд 81 нас хүртлээ хоёр долоо хоног тутамд цусаа хандивласан. 2005 онд тэр хамгийн олон удаа цусны сийвэн хандивласан хүнээр тодорч, дэлхийн дээд амжилт тогтоожээ. 2022 онд түүний амжилтыг өөр нэг хүн эвдсэн байна.

"Аав минь ямар ч зардал, өвдөлтгүйгээр олон хүний амийг аварсандаа маш их бахархдаг байв. Түүний сайхан сэтгэлээр оршин тогтнож буй гэр бүлүүдийн тухай сонсохдоо тэр баяртай байдаг" гэж түүний охин Трейси Меллоушип хэлжээ.

Өдгөө Австралид Харрисонтой ижил төрлийн донор 200 хүрэхгүй байдаг. Тэд жил бүр ойролцоогоор 45 мянган эх, нярайд тусалдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

🩸 4 цагийн өмнө 66.181.183.157

олон нярай нялх хүүхдүүдэд цусны эд элтсээ өгсөн.

Avatar

oogii 4 цагийн өмнө 202.9.46.176

minii aav, eej ax Maan untaad yavsan.ter divaajin Haan bridging.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 74.14.87.27

буянтай xүн аргагүй өөр байдаг юм байна даа унтаад явчдаг xүнийг зовооxгүй өөрөө зовоxгүй ум маани бад ми xум

Avatar

Сга5а5а 7 цагийн өмнө 66.181.190.80

х6х6х6а6а6а

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж