Эболагаар нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгджээ

Эболагаар нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгджээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Эболагаар нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгджээ

Уганд улсад эбола вирусийн халдвараар нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдэв. Халдвар авсан өвчтөн нь дөрвөн настай хүүхэд байсныг ДЭМБ мэдээллээ.

Ийнхүү Угандад эбола вирусээр өвчлөгсдийн тоо 10 хүрч байна. Нийслэл Кампала хотын Мулаго эмнэлгийн сувилагч энэ оны нэгдүгээр сард нас барсан. Үүний дараа халдварлах чадвар өндөртэй, үхэлд хүргэх эрсдэлтэй өвчин дэгдсэнийг олон нийтэд зарласан байна.

Мулаго нь эболагийн халдвартай өвчтөн хүлээн авдаг тус улсын цорын ганц үндэсний эмнэлэг юм.

Бусад найман өвчтөн бүгд эмнэлгээс гарчээ. Гэхдээ Кампала болон өөр хоёр хотод дор хаяж 265 хүн хорио цээрийн дэглэмд байгааг хоёрдугаар сарын 18-ны өдөр албаныхан мэдээлсэн байна.

Эбола вирусээр халдварласан тохиолдолд халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халдвартай хүний аливаа шингэн, эд эстэй харьцсан тохиолдолд вирус дамжих эрсдэлтэй.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.177

ДЭМБ гэсэн мафийнхан вакцин тарааж мөнгө олох гэсэн биз,азид улаанбурхан,африкт эбола тарааж дээ,ямар сайндаа үүнийг мэдсэн трамп ковидын үед маш олон америк хүнийг үхүүлсэн гэж буруутгаад санхүүжүүлэлтээ зогсоож гишүүнчлэлээс нь гарч байхав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж