Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Би сайн хүн мөн үү?

Сайн
байна уу? Маргааш амрах болохоор тэр үү хэт олон юм бодсондоо ч тэр үү
мэдэхгүй ээ нойр минь хулжаад, унтаж чаддаггүй. Яг одоо шөний 00 цаг 39
минут болж байна. Энэ блог бол миний дуртайдаа хийж байгаа зүйлүүдийн л
нэг юм. Тэрнээс энд намайг хэн гэдгийг  хэн ч  мэдэхгүй. Мэдүүлэхийг ч
хүсэхгүй ээ. Зөвхөн өөрийн дотоод сэтгэлээ уудлан, өөртөө өөрийнхөө
түүхийг зохиохыг хүссэн юм аа. Ингээд Өнөөдөр надад ийм бодол орж ирлээ.

"Би сайн хүн мөн үү?"

Би хар багаасаа сайн
хүн болохыг хүсдэг байлаа. Яг одоо 2010 онд би сайн хүн болж чадсан юм
болов уу? Мэдэхгүй л дээ. Уг нь Амьдрал бол өөрөө алдаа оноо биз дээ. За
за дүгнэлтийг ард үлдээе. Ингээд эхлээд би өөрийгөө тодорхойлохоос
эхлэе.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж