Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
3-р сарын 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -13…-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -7…-12 градус, говийн бүс нутаг, цас багатай газраар +4…-1 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ