Ши Жиньпин ирэх таван жилийн эхлэлийг бат бэх тавих ёстойг онцлов

Ши Жиньпин ирэх таван жилийн эхлэлийг бат бэх тавих ёстойг онцлов

Ши Жиньпин ирэх таван жилийн эхлэлийг бат бэх тавих ёстойг онцлов

Хятадын коммунист намын /ХКН/ төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Баасан гаригт ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан хуралдуулж, Төрийн зөвлөлөөс удахгүй болох үндэсний хууль тогтоох хуралд хэлэлцүүлэхээр оруулах засгийн газрын ажлын тайлангийн төслийг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байж, ахиц дэвшил гаргасныг тус хурлаар онцлон тэмдэглэв. Тухайлбал, өндөр чанартай хөгжлийг эрэлхийлж, нийгмийн тогтвортой байдлыг бүхэлд нь хадгалж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулахад баттай ахиц дэвшил гаргасан гэж ХКН-ын улс төрийн товчооны хурлаар дүгнэлээ.

Мөн 2025 ондоо эдийн засгийн ажлын бага хурлаас гаргасан зохицуулалтыг дагаж, тогтвортой байдлыг хадгалж, ахиц дэвшлийг баримтлах ерөнхий зарчмыг баримталж, хөгжлийн шинэ философийг бүх талаар бүрэн, үнэн зөв хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн.

Түүнчлэн хурлын үеэр Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэх ажлыг түргэтгэж, өндөр чанартай хөгжлийг тууштай ахиулж, өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэн, өндөр стандартын нээлттэй байдлыг өргөтгөж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлж, хөгжил аюулгүй байдлыг сайтар уялдуулан зохицуулах нь чухал юм гэсэн байна. Мөн илүү идэвхтэй, үр дүнтэй макро бодлогыг хэрэгжүүлэх, дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологийн инноваци, үйлдвэрлэлийн инновацийг цогцоор нь хөгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах, гол салбар дахь эрсдэл, гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хүлээлтийг тогтворжуулах, эрч хүчийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Эдийн засгийн тогтвортой сэргэлтийг ахиулж, иргэдийн амьжиргааны түвшнийг тасралтгүй дээшлүүлж, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг сахин хамгаалж, 14-р таван жилийн төлөвлөгөөний зорилт, даалгаврыг чанартай биелүүлж, ирэх 15-р таван жилийн /2026-2030/ сайн эхлэлийг тавих бат бэх суурийг тавих хэрэгтэйг хурлаар онцоллоо.

Дашрамд, Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулган гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж