Австрийн Ардын нам, Социал демократ нам болон"NEOS" нам хамтарч хэт барууны Эрх чөлөөний намгүйгээр эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцсон тухайгаа Пүрэв гаригт мэдэгдсэн байна.
Тус улсын "ORF" телевизийн мэдээлснээр, гурван нам засгийн газрын хамтарсан хөтөлбөрөө Пүрэв гаригт танилцуулахаар төлөвлөж, шинэ засгийн газар Даваа гаригт тангаргаа өргөх болно.
Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үед Эрх чөлөөний нам болон Ардын намын хийсэн эвслийн хэлэлцээ тарсны дараа шинэ засгийн газар байгуулах болсон юм. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон Австрийн парламентын сонгуулиар Эрх чөлөө нам 29 орчим хувийн саналаар тэргүүлж, Ардын нам 26.3 хувь, Социал демократ нам 21.1 хувийн саналаар удаалсан байдаг. Харин "NEOS" хамгийн бага саналыг авсан юм.
Тиймээс Эрх чөлөөний нам олонхи болсон хэдий ч бусад намууд хэт барууны үзэл баримтлалтай намтай эвсэх хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлж, засгийн газар байгуулах хэлэлцээрээс татгалзаж байна.
Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнгөрсөн аравдугаар сард Ардын намд засгийн газар байгуулах үүрэг өгсөн. Гэвч Социал демократ болон "NEOS"-той хийсэн гурван талт хэлэлцээр нэгдүгээр сарын эхээр нуран унасан юм. Дараа нь Ардын нам, Социал демократ намын эвсэх оролдлого мөн адил бүтэлгүйтэв. Улмаар нэгдүгээр сарын дундуур Ван дер Беллен Эрх чөлөө намд засгийн газар байгуулах бүрэн эрхийг олгожээ.
Холбоотой мэдээ