Барак Обама 2014 онд Украинд үнэхээр хөнжил, дэр өгсөн үү?

Барак Обама 2014 онд Украинд үнэхээр хөнжил, дэр өгсөн үү?

Барак Обама 2014 онд Украинд үнэхээр хөнжил, дэр өгсөн үү?

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын Цагаан ордон дахь уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Угтаа гал зогсоох хэлэлцээ, ашигт малтмалын гэрээ зэрэг чухал асуудлыг хэлэлцэх байсан ч талууд дайны яриан дээр маргалдаж, эцэст нь Зеленский ордоныг орхин явсан юм. Энэ үеэр Дональд Трамп "Обама та нарт хөнжил өгсөн. Би чамд сөнөөгч пуужин өгсөн. Тэр танкуудыг буулгаж авах пуужингуудыг би өгсөн. Чамд одоо ямар ч хөзөр алга. Бидэнтэй бол чи хөзөртэй. Бидэнгүй бол чамд ямар ч хөзөр байхгүй " гэж Украины ерөнхийлөгчийг буланд шахсан.

Тэгвэл Барак Обама АНУ-ын ерөнхийлөгч байх хугацаандаа үнэхээр хөнжил, дэр өгч байсан уу? Энэ талаар АНУ-ын хэвлэлүүд судалжээ. Эргэн сануулахад 2014 оны хоёр болон гуравдугаар сард ОХУ-ын зүгээс Украины нэг хэсэг Крымын хойг руу довтолж, улмаар өөртөө нэгтгэсэн түүхтэй. Энэ бол өнөөгийн Орос-Украины дайны эхлэл байв.

БАРАК ОБАМА УКРАИНД ЮУ ӨГСӨН БЭ?

Обамагийн засаг захиргаа 2014 онд ОХУ-ын төрийн дэмжлэгтэй байсан Украины салан тусгаарлагчидтай тэмцэхийн тулд Украин улсад зэвсэг бус цэргийн болон аюулгүй байдлын туслалцаа үзүүлсэн нь үнэн. Трампийн одоо өгч буй танк эсэргүүцэгч сөнөөгч пуужин зэргийг тухайн үед өгөөгүй шалтгаан нь АНУ зэвсгээр хангавал Путин мөргөлдөөнийг улам хурцатгана гэж Обама болгоомжилсон хэрэг. 2014-2016 оны хооронд Обамагийн засаг захиргаа нийт 600 гаруй сая. ам.долларын тусламжийг Украинд үзүүлжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 2015 оны гуравдугаар сард тус улс аюулгүй байдлын чиглэлээр Украинд 120 гаруй сая ам.долларын тусламж үзүүлсэнээс гадна миномётын эсрэг радар, шөнийн ажиглалтын төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл зэрэг 75 сая ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмж өгчээ. Мөн 230 ширхэг "Humvee" гэх бүрэн тоноглосон цэргийн автомашин нийлүүлсэн аж.

2015 онд Бүгд найрамдах намын талийгаач сенатор Жон Маккейн Обамаг шүүмжилж байв. Тэрбээр "Украинчуудыг алж байхад бид хөнжил, хоол илгээж байна. Тэр хөнжил Оросын танкуудын эсрэг яаж ч чадахгүй шүү дээ" гэж байв.

Одоо Трампийн засаг захиргаа Украинд мэргэн буудагчийн буу, пуужин харвагч, танк эсэргүүцэгч жавелин сөнөөгч пуужин зэргээр туслалцаа үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 3 минутын өмнө 66.181.160.55

Анх ч бүгдээрэй л Оросуудаас , Путинээс айж байсан л дөөөө…..Оросууд бол нусакууд гэдгийг нь Украйнууд л нээж өгсөн шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж