Фото: Их эзэн Чингис хааны алтан хөрөг, хааны өргөөг танилцууллаа

Фото: Их эзэн Чингис хааны алтан хөрөг, хааны өргөөг танилцууллаа

Фото: Их эзэн Чингис хааны алтан хөрөг, хааны өргөөг танилцууллаа

“Чингис хаан” үндэсний музейн “Их хааны өргөө”-нд залсан 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Монгол урчуудын уран сэтгэмж, ухааны тусгал болсон дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тиг бүхий загвар хийцээр, Их эзэн Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулах үеийн буюу 1189 оны идэр залуу насны эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтойгоор бүтээж, эх орноосоо олборлосон алтаар бүржээ. Их эзэн Чингис хааны алтан хөшөө нь Их Монгол Улсын алтан тамга, хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар бүтээсэн байна. Хаан сэнтийд монголчуудын шүтээн Бурхан Халдун уулын оройг угалзлан дүрсэлсэн бол эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн гурван давхар цагаан гантиг суурин дээр ялан дийлэгчийн бэлгэдэл барсын арьс, төрт ёс бат оршихын бэлгэдэл хүндэтгэлийн их цагаан эсгий дэвссэн дүрслэлтэй аж.

“Чингис хаан” үндэсний музейд байрлах “Их хааны өргөө” дэх Их Эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг Монгол Улсын төрийн тахилгат 13 уулын хөрс шорооны дээж, алт эрдэнэсээр билэгдэн бүтээж, бишрэл хүндэтгэлийн ёслолын дагуу шүншиглэн амилуулсан.

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 176.142.80.11

Zochin

Yamar aimaar dogshin tsaraitai hiistiim be. Gadna dotnii olon hun uziishtee. Ikh khaan gedeg chin ur ukhaan uralduulsan amgalan ukhaalag durtei baimaar yum.

Avatar

Нэргүй 58 минутын өмнө 66.181.180.132

Их хаадуудыг ууртай байсан гэж бодохгүй. Уур гэдэг бол ухаан дутуу тэнэгийн шинж бдаг. Уужим саруул ухаантай болоод л дэлхийг эзэлнэ. Ууртай хүн үсрээд л нэг хүн шанаадна, цаашаагаа юунп ч хүрэхгүй

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.190.150

Гутал нь монгол гутал биш бна ш тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж