Трамп Зеленскийд хандан: Обама та нарт хөнжил, харин би пуужин өгсөн

Трамп Зеленскийд хандан: Обама та нарт хөнжил, харин би пуужин өгсөн

Трамп Зеленскийд хандан: Обама та нарт хөнжил, харин би пуужин өгсөн

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский орон нутгийн цагаар өчигдөр /2025.02.28/ Цагаан ордонд Дональд Трамптай уулзлаа. Өндөр хүлээлттэй байсан энэхүү уулзалт найрсаг, хөнгөн наргиантай эхэлсэн ч төгсгөл нь тийм ч таатай байсангүй. Зууван танхимд болсон уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас гадна дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс мөн оролцсон. Ж.Д Вэнс Зеленскийг Америк орон болон ерөнхийлөгч Трампд талархалтай хандахыг хүссэн бол Зеленскийгийн зүгээс Украинд тохиолдоод байгаа явдал удахгүй Америкт тохиож болзошгүй гэсэн нь гал дээр тос нэмэв.

Зеленский ярианы эхлэлд "Юуны өмнө, энэ дайны улмаас хүн бүрт асуудал үүссэн. Та бүхэнд ч гэсэн. Гэхдээ та нарт сайхан далай байна. Тиймээс одоохондоо дайныг сайн мэдрэхгүй байна. Гэхдээ ирээдүйд мэдэрнэ. Бурхан-.." гэж хэлтэл Трамп түүний яриаг таслан "Чи үүнийг мэдэхгүй шүү дээ. Чи мэдэхгүй. Бидэнд юу мэдрэхийг минь битгий хэл. Бид асуудлыг зохицуулах гэж хичээж байна. Тиймээс бидэнд юу мэдрэхийг минь битгий хэл" гэв.

Дональд Трамп, Зеленский, Ж.Д Вэнс нар гурвуулаа дуугаа өндөрсгөн хоорондоо маргалдаж байсан нь нөхцөл байдлыг улам дордуулж байлаа. Трамп үргэлжлүүлэн "Та нар яг одоо тун таагүй нөхцөл байдалд байна. Чи өөрийнхөө байдлыг улам дордуулаад байна. Чамд одоо ямар ч хөзөр алга. Харин бидний ачаар чи хөзөртэй болно. Чи сая сая хүний амиар мөрийтэй тоглож байна. Чи дэлхийн гуравдугаар дайнаар наадаж байна. Чиний үг, үйлдэл энэ улсыг үл хүндэтгэж байна. Манай зэр зэвсэггүй энэ дайн хоёр долоо хоногийн дотор л дуусах байсан" гэв.

Харин Зеленский хариуд "Би хөзрөөр тоглоогүй ээ. Би үнэхээр нухацтай хандаж байгаа. Ноён ерөнхийлөгчөө, манай улс хүчирхэг. Бид хүчирхэг хэвээрээ байна. Дайн эхэлснээс хойш бид ганцаараа тэмцлээ. Би Путинээс ч дайныг гурав хоногт дуусгана гэдгийг сонсч байлаа" гэжээ.

Тэгвэл дэд ерөнхийлөгч Ж.Д Вэнс "Та ядаж ганц удаа талархсан уу? Энэ уулзалтын турш нэг ч удаа тийм үг сонсогдсонгүй. Та өнгөрсөн аравдугаар сард Пеннсилванид очоод сөрөг хүчний нэр дэвшигчийн төлөө ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцоод явж байсан. Танай улсыг аврахыг хичээж буй АНУ болон ерөнхийлөгчид маань талархлыг үг хэлээрэй" гэсэн юм. 

Түүний үгэнд уурссан аятай Зеленский "Та дайны талаар орилж ярилаа гээд өөрийгөө-" гэж хэлтэл Трамп дахин яриаг нь таслан "Тэр орилоогүй. Танай улс л том асуудалд ороод байна. Чи дэндүү их ярилаа. Танай улс аюулд ороод байна" гэв.

Нөхцөл байдал эвгүйтсэнийг мэдэрсэн Зеленский "Би маш олон удаа Америкийн ард түмэнд баярлалаа гэж хэлсэн. Би талархаж байна" гэлээ.

Үүний дараа Трамп Зеленскийг гал зогсоохыг шаардан "Чамд ямар ч хөзөр алга. Чи тэнд булагдаж байна. Хүмүүс үхэж байна. Цэргүүд чинь дууслаа. Чи бидэнд ‘Би гал зогсоохыг хүсэхгүй байна. Би ингэмээр байна. Би үргэлжлүүлмээр байна’ гэж хэлж байна. Хардаа. Хэрэв чи яг одоо гал зогсоохыг хүсвэл тэр исгэрэх сумыг, хүмүүсээ үхэхийг зогсоож чадна. Обама та нарт хөнжил өгсөн. Би чамд сөнөөгч пуужин өгсөн. Тэр танкуудыг буулгаж авах пуужингуудыг би өгсөн. Чамд одоо ямар ч хөзөр алга. Бидэнтэй бол чи хөзөртэй. Бидэнгүй бол чамд ямар ч хөзөр байхгүй " гэж Украины ерөнхийлөгчийг буланд шахав.

Зеленский ч гал зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр Путинг гал зогсоож, хэлсэн амандаа хүрнэ гэдэгт эргэлзэж байгаа аж. Сэтгүүлчид Путинг гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үүргээ зөрчихгүй байж чадах болов уу гэж асуухад Трамп "Би хэлж мэдэхгүй байна. Байдены үед тэр гэрээгээ зөрчсөн. Тэд түүнийг хүндлээгүй. Обамаг ч хүндлээгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Путин надтай маш их зүйлийг хамт туулсан. Үүнийг л би хэлж чадна. Тэр магадгүй Обама, Буштай гэрээгээ зөрчсөн байж болно. Байдентэй ч зөрчсөн байх. Гэхдээ тэр надтай зөрчихгүй гэж хэлсэн. Тэр хэлэлцээ хийхийг хүсч байгаа" гэжээ.

Уг нь энэхүү уулзалтын үеэр Трамп болон Зеленский нар ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурах байсан ч Трампийн зүгээс энх тайвныг хүссэн үедээ Цагаан ордонд буцаж ирээрэй гэж Зеленскийд хэлсэн юм. Үүний улмаас хэвлэлийн бага хурал цуцлагдаж, Зеленский Цагаан ордоныг орхин явжээ. Ашиг малтмалын гэрээ ч зурагдаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.90.248

Цор цор хийж байж алуулахнэээ Ногооноо

Avatar

Нэргүй 17 минутын өмнө 103.212.117.241

БАИДНИ ЭРХ ЭРГҮ ГӨЛӨГ ТРАМРЫГ ХАМАЛА ГЭЖ АНДУРЧ

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 103.168.34.67

trump amerikiig ene dainaas gargahiig l husej baih shig bna. zelenski evropoos tuslamj avaad dainaa hesegtee urgeljluulj magadgui bolchloo.

Avatar

Б 39 минутын өмнө 202.131.225.197

Зеля хүү бол аргагүй л удирдагч юм байна. Жижиг улсын том удирдагч аж. Харин трамп бол зүгээр л наймаачин бололтой. Дэлхийн 3-р дайнаар айлгачихжээ, бас. Дэлхийн 3-р дайн гарах гэж байгаа учраас Украйн улс газар нутгаа мангадын царь бсдад бэлэглэх ёстой юм байх даа? Ёстой түй май байлгүй. Европын Холбоо, Балтийн орнууд, одоо зүгээр л Украйныг бүх талаар дэмжих ёстой шд. Түүхээсээ сургамж авдаггүй т1үүд юм байх даа?

Avatar

Нэртэй 1 цагийн өмнө 202.55.188.36

Баадан ах юу өгсөн болж байна?

Avatar

ЗОЧИН 56 минутын өмнө 202.9.40.169

ТРАМП УКРАЙНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ НУЛИМАХ ЭРХ БАЙХГҮЙ . ЗЕЛЁНСКИЙ ГОЁ САЛААВЧ ӨГСӨНДӨӨ.БАРУУНЫХАН ТЭР ЧИГТЭЭ УКРАЙНЫ ТАЛД ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.

Avatar

zochin 1 цагийн өмнө 202.126.89.53

Ter dedgedeg daldaga dunduur ni bas yu ve 😂😂😂 Tramp hugatsaagaa duusgahgui bhoo zunug uvgun

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.45

Аймар худлаа ш****г Трамп

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.224

Афганистанаас хөөгдөж гарсан янкууд. Ер нь яг ялсан дайн байдгиймуу энэ хулгайчуудад

Avatar

Ганбаа 2 цагийн өмнө 202.126.89.224

Янкууд ашиг л харна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.224

Хогын янкууд

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.45

Ийм зөнөг сонгож л байдаг арай арай

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.188

Эргүү Трамп тэнэгтээд л сууж байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.45

Янкууд бүтэхгүй ээ ийм эргүү өвгөнөөр удирдуулцан

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.45

Трамп пуужин өгөөгүй. Байден өгсөн нь үнэн

Avatar

Бавуу 2 цагийн өмнө 202.55.188.99

Үхэр алиалагч булшныхаа нүхийг өөрөө ухлаадаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.215

Зеленский үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдов гээч боллоо доо Орос Америк 2 хэн ч болгох нь ойлгомжтой боллоо Одоо европын хрлбоонд найдаад бгаа юм бхдаа Америк бхгүй бол Орос ганцаараа европын бодийг хөтөлөөд хэдэн пуужин харвахад л дуусах бхдаа

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 202.126.91.205

Энд нэг муу б**с нь хатаагүй муу хурлийз, хөдөөний бачка бацаан боолууд их бна аа, гайгүй та нарыг эзэн чинь нэг өдөр ниргээд өгнө

Avatar

Шоу 2 цагийн өмнө 66.181.182.87

жинхэнэ Америк прагматик үзэл.Та нар ч мэдэхгүй л дээ.Зели Эбэ шиг уран илтгэж итгүүлэнэ гэж тооцож, алдаа байлаа.Одоо трамп бүр ихийг хүснэ украйнаас. Даян дэлхийн ардчиллаа гэж. Кримгүй Орос гөлөг л болно бас эзлэгдсэн укр бас гөлөг л болно.тжлтал явахаас өөр аргагүй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.69

Putinii dain ehlvvlsen shaltgaaniig tailbarlawal chi sagsanbombogiin bagt toglodog, bagiin ahlagch bvdvvleg (putin) ertei margaldaj bagaas garlaa . Orsoldogch bagt negdlee, vvnd chin huuchin bagiin ahlagch durgvitsej chinii amidardag 4 oroo bairnii 1 oroog ni bulaaj awlaa (crimea). udalgv 2 dahi oroog chin bulaaj awlaa (donbass). Bulaasan shaltgaanaa zowtgohdoo anhnaasaa (tvvhend) ene bair miniih bsn.
Iim ymand deer l putiniig buruutgana. Ukraine tusgaar uls natod elsnvv bnuu hamaagv

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.69

zarim hvmvvs daranguilagch putin kim jong uniig demjeed bdg hernee bolj ogwol baruunluu garchih sanaatai vnen teneg

ter daranguilagch putin kim 2 ni ard irgedee yaj zowoodgii ni medne bzdee 1984 nomiig unshaarai

eh ornoo putinaas hamgaalj bgag ni buruutgana vnen teneg

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 202.9.40.169

ОРОСЫН АЮУЛЫГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ АМСАХ БОЛНО. ЗЕЛЁНСКИЙ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.188

Үнэхээр эргүү хүүр байна ш дээ Трамп

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.90

трамп хугацаагаа дуусгахгүй огцорно

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.161.188

Хошного ТРАМП гэдэг нь үнэн юм байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.89

Путин бас манай хэнинч гэлээ буланд буруу харуулж зогсоогоод гэсэн яриа гарсан даа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.129

Ene odo yaj orchulad bn ve googledeed bgamu haasha yum

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.161.188

Хогын наймаачин өвгөн

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.45

Үнэхээр зөнөжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж