Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс хоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уламжлалт баярын өдрүүдэд бүртгэгдэж буй гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяраас тодруулахад "Уламжлалт баяр ойртсон өдрүүдэд буюу энэ оны хоёрдугаар сард цагдаагийн байгууллагад иргэдээс гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэсэн. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөгч, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.
Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс хоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх нийтээр амрах баяр амралтын тав хоногийн хугацаанд иргэд эд зүйлээ хулгайд алдсан байна гэх 31 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихсэх энэ үеэр иргэн та өөрийн гэр, орон сууцны аюулгүй байдлыг хангаж, цахим орчинд хөдөө орон нутагт зорчиж байгаа талаарх мэдээллийг байршуулахгүй байх мөн цонхны хаалт төмрийг суурилуулж, хөршийн холбоогоо сайжруулах зэргээр бусдад таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой" гэдгийг онцолсон юм.
Bold o 5 цагийн өмнө 116.120.126.36
цагдаа та ажилаа хийнэ үү..
Нэргүй 11 цагийн өмнө 202.179.26.115
яана даа. Өмсөх хувцас идэх хоол уух аягаа хүртэл хулгайлна
Нэргүй 12 цагийн өмнө 74.14.87.27
за тэр өөx ууц метал мөнгөн аяга xэнд xэрэгтэй юм, xарин сайxан дулаан дээлээ xямгадаxгүй алдаx xарамсалтай
Нэргүй 2025-03-02 59.153.114.126
ANUSDI80955877