The MongolZ үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

The MongolZ үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

The MongolZ үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ
The MongolZ  баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ. Ингэснээр Монгол Улсын засгийн газар The MongolZ багт болон электрон спортын цаашдын хөгжилд иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд дөрвөн төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд 8 спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа юм.
The MongolZ баг сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа "Эх орныхоо нэрийг дэлхийн электрон спортын тавцанд дуурсгаж, түүх бүтээсээр буй Та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар цаашид электрон спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно.  The MongolZ баг тун удахгүй эх орноосоо мордож, “ESL Pro League Season – 21” болон Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх гэж байна. Монгол Улсын электрон спортын Үндэсний шигшээ багийн тамирчид, The MongolZ багийн цаашдын тэмцээн, уралдаануудад өндрөөс өндөр амжилт хүсье" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж