"BTS"-ийн гишүүн "J-Hope" цэргээс халагдсанаасаа хойш анх удаа Лос Анжелес дахь өдөр тутмын амьдралаа дэлгэх гэж байна. Түүний Лос Анжелес дахь амьдралыг харуулсан "I Live Alone" нэвтрүүлэг өнөөдөр /2025.02.28/ MBC телевизээр орон нутгийн цагаар 23:10 цагт цацагдана. "J-Hope" өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн албанаас халагдсанаас хойш анх удаа энтертайнмент шоунд оролцож буй нь энэ юм.
Тэрбээр "Би чухал цомог дээр ажиллахаар Лос Анжелест ирсэн. Энэ бол миний цэргээс халагдахаасаа өмнө бодож байсан төлөвлөгөөний нэг хэсэг" гэжээ.
Амьдарч буй гэрээ тэр саяхан цахим хуудсандаа танилцуулсан. Бичлэг харахад зочны өрөө, хувцас солих өрөө, гал тогоо зэрэг байшингийн янз бүрийн хэсгүүд тэр чигээрээ түүний өвөрмөц хэв маягийг илтгэж байв. Мөн тэрбээр цэрэгт алба хааж байсан үеийн бэлтгэл сургуулилалтаа таслалгүй, биеийн жингээ барьж байгаагаа хуваалцжээ.
Холбоотой мэдээ