Кэти Перри сансарт ниснэ

Кэти Перри сансарт ниснэ

Кэти Перри сансарт ниснэ

"Blue Origin" компанийн "New Shepherd" пуужингаар дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг тун удахгүй сансарт хөөрөх гэж байна. Тус багт тун сонирхолтой хүмүүс багтсаныг дурдвал, дуучин Кэти Перри, Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес, "CBS"-ийн хөтлөгч Гэйл Кинг, НАСА-гийн пуужингийн эрдэмтэн асан Айша Боу, хүний эрхийн тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керианна Флинн нар юм. Нислэгийн огноо хараахан тодорхой болоогүй ч энэ хавар гэж таамаглаж байна.

1963 онд ЗХУ-ын Валентина Терешкова бие даан сансарт ниссэнээс хойш анх удаа эмэгтэйчүүд сансарт нисэх гэж буй нь энэ юм.

Кэти Перри дөрөвдүгээр сарын 23-наас арваннэгдүгээр сарын 11-ний хооронд "Lifetimes" нэртэй аялан тоглолтоо төлөвлөсөн. Тиймээс тоглолтоос өмнө амжиж сансрын аялалдаа гарна гэж таамаглаж байна.

"NS-31" нислэг нь "New Shepherd" пуужингаар хүн төрөлхтөн 11 дэх удаагаа сансарт ниссэн тохиолдол болно. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд 52 хүнийг сансарт хөөргөжээ. "New Shepherd"-ийн аялал ихэвчлэн 11 минут орчим үргэлжилдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.182

usaid baahn uls ornig tuveejheed odoo emegteichudeer oroldoj delhiig tuuiveehee urgejluuleh gej bgaam bnaldaa

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.182

femnism

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж