Монголчууд Хүннүчүүдийн шууд хойчис мөн үү?

Монголчууд Хүннүчүүдийн шууд хойчис мөн үү?

Монголчууд Хүннүчүүдийн шууд хойчис мөн үү?

Хүннү гүрэн бол манай эриний өмнөх III зуунаас эхлэн хүчирхэгжин мандан бадарсан, Евразийн өргөн уудам тал нутагт оршин тогтнож, өнөөгийн Монгол орны газар нутагт төвлөрч байсан анхны төр улс гэж үздэг. Түүхчид хүннүчүүдийг Монголчуудын шууд өвөг дээдэс хэмээн үзэх нь түгээмэл байдаг боловч энэ нь зөвхөн археологийн баримтаар батлагдах бус, генетикийн судалгаагаар ч нотлогдох ёстой. Сүүлийн жилүүдэд хийсэн олон улсын генетикийн судалгаанууд нь Монголчууд болон хүннүчүүдийн хоорондын холбоог илүү тодорхой болгож байна. Бид үнэхээр Хүннүчүүдийн шууд үр сад уу? Эсвэл тэдний генийг өвлөн авсан олон угсаатны нэг хэсэг үү?

Генетикийн судалгаанд хүний ДНХ-г судалж, тухайн хүний угсаа гарвал, генетик онцлог, цус холилдол зэрэг олон талын мэдээллийг гаргаж авдаг. Монголчуудын гарал үүслийн талаар олон онол, таамаглал байдаг бөгөөд үүнийг генетикийн судалгаагаар нягталж, илүү бодитой дүгнэлт гаргах боломжтой. Судалгааны үүднээс авч үзвэл, хүннүчүүдийн генетик бүтцэд Евразийн тал нутгийн нүүдэлчдийн онцлог, Сибирийн, Төв Азийн, хэсэгчлэн Дорнод Европын элементүүд агуулагддаг.

Хүннүчүүдийн генетикийн бүтцэд хийсэн судалгаанууд нь Монголчуудын генетик санг ойлгоход чухал түлхэц өгч байгаа юм.

2018 онд Дэлхийн тэргүүлэх генетикийн судалгааны байгууллагуудын нэг болох Макс Планкийн Хүрээлэн (Max Planck Institute) болон Харвардын Анагаахын Их Сургууль (Harvard Medical School)-ийн судлаачид Монгол, Хятад, Казахстан, Унгар, Сибирийн нутаг дэвсгэрээс олдсон 5000 жилийн өмнөөс XIII зууныг хүртэлх цаг хугацаанд хамаарах эртний хүмүүсийн яснаас ДНХ ялган судалсан байна. Энэ судалгаагаар хүннүчүүд нь Төв Азийн олон угсаатны цөм болж, тэдний удамшлын холбоо XIII зууны Монголчуудтай ойр байгааг харуулсан юм. Тэдний судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртнууд нь ихэвчлэн зүүн ази төрхтэй байсан боловч нийт хүн амын 30-40% нь баруун Евразийн гентэй холилдсон болох нь батлагдсан. Хүннүгийн үед амьдарч байсан хүмүүсээс гаргаж авсан генетик өгөгдөл нь Монгол үндэстний үүсэл, бүрэлдэхүүнд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа, митохондрийн ДНХ буюу эхийн талаас дамждаг удамшлыг судлахад Монголчууд Хүннүгийн хүн амтай хүчтэй холбоотой болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнд, Монголчуудын дунд түгээмэл байдаг C, D, G, F гэх митохондрийн хаплогруппууд хүннүгийн булшнаас гарсан хүмүүсийн ДНХ-д байсныг тогтоосон юм. Энэ нь Монголчуудын генетик удамшил хүннүчүүдтэй шууд холбоотой болохыг илтгэж байгаа юм.

Y хромосом буюу эцгийн талаас дамждаг генийг судлахад, Монголчуудын дунд түгээмэл байдаг C3 (одоогийн C2) хаплогрупп нь Хүннүчүүдийн дунд байсан нь батлагдсан юм. Энэ төрлийн хаплогрупп нь Евразийн нүүдэлчид, тэр дундаа Монголчуудын дунд хамгийн өндөр хувиар илэрдэг бөгөөд Чингис хааны удамшилтай холбоотой байж магадгүй гэж үздэг.

Судалгааны нэг онцлог нь Рүннүчүүдийн генийг судлахад олон төрлийн удамшил холилдсон байсан нь тэдний газар нутгийн хэмжээ, соёлын холимог шинжийг батлах баримт болдог.

Өөр нэг сонирхолтой судалгаа бол БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаа бөгөөд тэд 2019 онд Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хүннүгийн үед хамаарах 40 гаруй хүний ДНХ-г судалжээ. Энэхүү судалгааны үр дүнд Хүннүгийн хүн амын генетик бүтэц нь Төв Азийн нүүдэлчид, Монгол, Байгаль нуурын орчмын нутгийн ард иргэдийн удмыг сантай ойр болохыг тогтоосон. Ялангуяа, Хүннүчүүдийн дунд одоогийн Монголын Баруун аймгуудад  түгээмэл байдаг генетик бүтэц ажиглагдсан байдаг. Энэ нь Хүннүгийн удамшлын сүлжээ орчин үеийн Монголчуудтай хүчтэй холбоотойг дахин баталж байгаа юм.

Монголчууд болон Хүннүчүүдийн генетик холбоог судлахад анхаарах бас нэг зүйл нь цус холилдол бөгөөд Хүннүгийн үеэс эхлэн Монголын тал нутагт олон янзын угсаатнууд суурьшин, харилцан уусч, цус холилдож байсан нь генетикийн судалгаагаар тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл, Хүннүчүүдийн шууд үр удам өнөөгийн Монголчууд болж хөгжсөн гэхээс илүүтэйгээр Хүннүчүүд Монголын нүүдэлчдийн генетик санг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй байсныг онцлох нь чухал.

Дүгнэж хэлэхэд, Монголчууд болон Хүннүчүүдийн генетик холбоо нь судалгааны олон аргаар нотлогдож байгаа бөгөөд генетикийн шинжилгээгээр Хүннүгийн үед амьдарч байсан хүмүүсийн ДНХ нь орчин үеийн Монголчуудын генетик бүтцэд чухал нөлөө үзүүлсэн нь тодорхой болж байна. Энэ нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд Хүннүчүүд голлох байр суурь эзэлсэн болохыг харуулж байгаа юм. Гэхдээ Хүннүгийн хүн ам генетикийн хувьд олон янзын удамшилтай байсан учир орчин үеийн Монголчууд зөвхөн хүннүчүүдийн удам гэхээс илүүтэйгээр олон үеийн туршид тал нутгийн нүүдэлчдийн удамшлыг агуулсан болох нь судалгаагаар харагдаж байна. Судалгааны ажил цаашид гүнзгийрэхийн хэрээр Монголчуудын гарал үүслийн талаарх ойлголт илүү нарийвчлалтай болох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2025-02-28 66.181.160.45

Mongol humuusiig ajiglaad bhd Asia humuus dund hamgiin olon yanziin turhtei humuus. Busad Asia-n orni humuus niitleg neg turhtei, arisni ungu, nud, hamar, am, biyeiin butets hugjil geed yalgardag bol Mongolchuud bol mash olon yanziin turhtei bdg. Ene ni nuudelchid nuudelj yavahdaa mash olon gen holildsontoi holbootoi bolov uu gj bodogddog. Bas manaihan Mongolchuud bol uhaantai, oyuni potential undurtei gdg. Bodood uzehed gen holdoh tusam saijirdag gj yaridag.

Avatar

urgeljlel 2025-02-28 66.181.160.45

Ingeed bodohoor zarim neg humuus tsever Mongol tsusaa hamgaalah yostoi, tsus holildloo ene ter yarih ni yamar ch utgagui teneg uzel bodloos tsaashgui met

Avatar

Зочин 2025-02-28 202.126.91.130

Хүннүчүүдийг дунд нь хар,улаан,цагаан гэж хуваадаг. улаан хүннүчүүд нь Хятадад ууссан.
Хар хүннүччүд маань Аттила хааных бид одооны монголчууд.
Францын эрдэм шинжилгээний лаборатори хүннүчүүд монголчууд нэг гэсэн хариу хийсэн байдаг.
Цагаан хүннүчүүд Пакистаны уулын ардуудын дунд байдаг бололтой. Швейцарт Аттила хааны 300 цэргийн үр сад үлдсэн байдаг Альпийн нуруунд. Хүннүчүүдын хөндий ч гэж нэрлэдэг өнөөдрийг хүртэл.
бөө мөргөлтэй байж байгаад сүүлд Христийн шашинд орсон Христийг Монгол хүнээр

Avatar

ард 2025-02-28 202.179.18.128

одоогийн түркийн бид түргийн үр сад гээд байдаг османуудаас шинжилмээр юм бна

Avatar

үнэн 2025-02-28 103.57.94.169

Хүннүчүүд асар олон боолтой байсан Хүннү хүн үхэхэд тэдний боолчуудыг нь дагуулж алж оршуулдаг байв. Тэр боолчууд нь голцуу баруун зүгийн туркгээд өөрсдийгөө нэрлээд байдаг хавчиг, одоогийн киргиз хасагуудын өвөг дээдэс байсан байдаг, мөн хятадууд

Avatar

Сайн хялбарчлах бна...наадхийг чинь л тодорхойлох гэж судлаад бна 2025-02-28 37.99.43.250

Мөнөөс мөн_ Хүннү хойч үрс бол Монголчууд. Түрэг бол Хүннү болон Скиффүүдийн э****з үе_Түрэгийн хойч бол Тува, Казакчууд, Эртний Визант араб, турэгийн холимогууд бол Туркууд.

Avatar

Haha 2025-02-28 195.50.169.242

bitgii dhaagaad bai atsaa yaahaara tureg kazak boldog ym s*****g ats ve medahgui baij bitgii s***

Avatar

Б 2025-02-28 59.153.114.18

Бид ганцхан хамаг монгол аймгийн хойчис биш тухайн үеийн найман , хэрэйд татар , мэргэдийн хойчис . Түрэг бол хүннүгээс ондоо гээд хятад судар дээр байдаг байх шү. Баруун болон зүүн зүгийн нүүдэлчид хэл соёл цусны холилдоон хэдэн мянган жил монголын нутагт явагдсан болов уу. Хамгийн сүүлийнх нь асудууд боловуу. Урианхайчууд түрэг аймгуудтай ойр нутагласан түрэгжсэн ази нүүдэлчид . Ер нь анхны түрэгүүд бол баруун зүгийн европ нүүдэлчид байсан боловуу.

Avatar

Нэргүй 2025-02-28 122.201.31.92

Ингэж ярих нь байтугай сэтгэх нь логикийн хувьд ихээхэн нормаль бус хандлага юм. Зүгээр л жалгархах үзэл. Хүннү бол олон үндэстний улс байсан нь тогтоогдсон. Ерөнхийдөө Зүүн азийн уламжлалт анчин, түүвэрлэгчид, Түрэг угсааны Алтайд суурьшилтай төмрийн дархан, нүүдэлчид, мал адгуулах соёлыг тээж ирсэн Уралаас эхтэй, цэнхэр нүд, улаан хонгор үс, цайвар царай, өндөр хамартай малчин нүүдэлчид, Хянганаар нутагладаг боолын харилцааг эрхлэгчид, Шинжаан хавиар нутагладаг хагас иргэншсэн нүүдэлчид гэх мэ

Avatar

Нэргүй 2025-02-28 122.201.31.92

т. Хүннүгээс хойш Дунху, Өмнөд Хүннү, Умард Хүннү гэх зэргээр задарсан. Өвөг Монголчуудын хувьд 6-р зууны Дарлигин, Нукуз нар илүү холбоотой. Одоогийн Монголчуудын голлох хэсэг буюу Халхчууд тэдгээр Дарлигин нараас эхтэй. Тэрэн дотроо нукуз/нохос гэдэг нь угсаатан, хэлний уламжлалын хувьд ялгаатай, арай түрэгжүү маягийг хүмүүс байсан. Эдгээр нь магадгүй Ойрдуудын өвөг байж болох юм. Ямартай ч Халх бол Монгол үндэстний голомтыг сахигчид. Харин Ойрд бол тэднээс эрс ялгаатай юм.

Avatar

Нэргүй 2025-02-28 202.9.40.54

хүннүч яхав дараа нь 2,3 хуваагдсан . түргэл асуудалтай хэсэг .

Avatar

Нэргүй 2025-02-28 210.148.94.144

Мөнөөс мөн_ Хүннү хойч үрс бол Монголчууд. Түрэг бол Хүннү болон Скиффүүдийн э****з үе_Түрэгийн хойч бол Тува, Казакчууд, Эртний Визант араб, турэгийн холимогууд бол Туркууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж