"Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ итгэхгүй байна"

"Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ итгэхгүй байна"

"Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ итгэхгүй байна"

Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр /2025.02.28/ Цагаан ордонд Дональд Трамптай уулзана. Трамп саяхан Зеленскийг дарангуйлагч гэж нэрлэсэн билээ. Үүнийхээ төлөө уучлалт гуйх уу гэж сэтгүүлч түүнээс асуухад "Би тэгж хэлсэн гэж үү? Тэгж хэлсэндээ итгэхгүй байна" гэжээ. Мөн Зеленскийг маш зоригтой гэж магтаад уулзалтыг амжилттай болно гэж таамаглаж буйгаа хуваалцав.

Трамп Их Британийн ерөнхий сайд Кейр Стармертай өчигдөр Орос, Украины дайныг зогсоох талаар хэлэлцсэн билээ. Энэ уулзалтын дараа тэр Зеленскийн талаар илүү эерэг үгсийг хэлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Зеленскийд хандан "Та тэнд гурван жил боллоо. Энэ дайныг дуусгах ёстой байсан. Ийм зүйл хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан юм. Хэлэлцээ хийж болох л байсан" гэсэн юм.

Өнөөдрийн уулзалтын үеэр Трамп, Зеленский нар Украины газрын ховор элементийн нөөцийг АНУ-д ашиглуулах гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Энэ талаар Трамп хэлэхдээ "Энэ бол ухралтын цэг гэж хэлж болно. Хэрвээ АНУ тэнд олон ажилтантай, гарын ховор элементтэй холбоотой болчихвол хэн ч тоглоом наадам хийж чадахгүй" гэжээ.

ОХУ-ын халдлагад өртсөн Британийн энхийг сахиулагчдад АНУ туслах уу гэсэн асуултад Трамп "Тэд өөрсдөө гайхалтай цэрэг армитай, өөрсдийгөө хамгаалж чаддаг. Гэхдээ тэдэнд тусламж хэрэгтэй бол бид үргэлж хамт байх болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-28 202.9.40.45

Зөнөг хүүр

Avatar

Нэргүй 2025-02-28 59.153.114.14

трамп ч барьцгүй хөгшин юм даа. ёстой элэг шиг гулгамтгай

Avatar

Зочин 2025-02-28 66.181.161.56

ер нь урдах хойдох нь хоёулаа зөнөг залгасан н ойлгомжтойч..америкчууд настандаа илүү итгээд байх..хачин ёмшүү бид тэгж чадахуб

Avatar

иргэн 2025-02-28 62.55.205.86

Агуу хулхи хоёр гар уулзах нь дээ, хэн нь хэнийгээ хулхидаж чадах вэ л гэдэг асуудал хөндөгдөх нь.

Avatar

Зочин 2025-02-28 202.126.90.85

цаана нь энэ хоёрыг давхраар нь хулхидчих санаатай бүүр агуу хулхи гар нэг байгаа гэлцэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж