АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикт татвар ногдуулах шийдвэрийг түр хойшлуулаад байсан. Тэгвэл татварын шинэ журам ирэх Мягмар гаригаас буюу гуравдугаар сарын 4-нөөс эхлэн хэрэгжих болжээ. Үүнд, Хятадын 10 хувийн татвар ч мөн хамаарна.
Трамп бусад улсад татвар ногдуулахаас гадна "харилцан татвар" гэх ойлголтыг дурдаад буй. Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг "харилцан татвар" ногдуулах өдөр гэж тодотгосон.
Трампийн хэлснээр фентанил зэрэг мансууруулах бодис Мексик, Канадаас АНУ руу асар их бөгөөд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэмжээгээр орж ирсээр байгаа аж. Мөн эдгээрийн ихэнхийг Хятадад үйлдвэрлэж, нийлүүлдэг.
Татварын нэмэгдэл бол Америкийн худалдааны алдагдлыг арилгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хар тамхи, бичиг баримтгүй цагаачдын урсгалаас урьдчилан сэргийлэх зэрэг бодлогоо амжилттай хэрэгжүүлэх Трампийн гол хэрэгсэл юм.
Нэргүй 17 минутын өмнө 66.181.161.188
Хүзүүгүй Трамп
Нэргүй 17 минутын өмнө 66.181.161.188
х***а Трамп