ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.02.28/ мэдээлэл өглөө.
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тав дах тохиолдол лабораториор батлагдсан байна. Уг тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өнөөдөр 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг анхаарууллаа.
Түүнчлэн амьсгалын замын зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар мэдээлэл, зөвлөмж хүргэлээ. Тодруулбал, Монгол Улсын тухайд амьсгалын замын халдварын улиралчлалын үе болж байгаа аж. Тиймээс томуу, томуу төст өвчний тохиолдол идэвхтэй бүртгэгдсэн хэвээр байна. Өнгөрсөн долоон хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшинд 17 байсан бол энэ тоо 15 болж цөөрсөн. Гэвч дэгдэлтийн түвшний аймгууд нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь сар шинийн баяртай холбоотой бэлтгэл ажил, иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой гэлээ.
Иймд иргэд та бүхэн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ томуугийн халдвараас сэргийлж, хувийн ариун цэврээ сайтар сахин анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Зочин 3 цагийн өмнө 59.153.115.220
Яахаараа ч улаанбурхан гээд нэрэлчихдэг юм болоо