Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх нэгэн баярт үйл явдал өчигдөр/2025.02.27/ тохиосон нь шигшээ баг болон Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Багийн спортынхонд төдийлөн энэхүү шагналыг хүртээдэггүй гэдэг утгаараа Б.Билгүүний гавьяатын цол тэмдэг нь улам үнэ цэнтэй болж байв. Тэрбээр Монголын сагсан бөмбөгөөс төрөн гарсан гурав дахь гавьяат тамирчин төдийгүй ид тоглож яваа насандаа төрдөө хөдөлмөр, амжилтаа үнэлүүлсэн анхны тамирчин болсон юм. Түүнээс өмнөх Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр гавьяатуудын тухайд зодог тайлсан хойно энэхүү эрхэм дээд цолны эзэн болсон түүхтэй.
Шагнал гардсаныхаа дараа хэлсэн үгэндээ Б.Билгүүн өөрийн сайн хамтрагч хийгээд хүчтэй өрсөлдөгч, сайн найз Т.Санчирыг дурсаж, энэхүү шагналыг хамтдаа хүртэх эрхтэй гэдгийг дурдсан. Түүний үгс монголчуудын сэтгэлд хүрсэн, түүний дараах Т.Санчир, Б.Билгүүн хоёрын тэврэлдэж буй агшин ч гайхалтай харагдсан. Үндэсний бөхөөр бол "Хоёр Мөнх", "Хоёр Эрдэнэ" мэтээр зүйрлэх эрхмүүд. Билгүүн, Санчир гэж арван жил хамтдаа холбоо үг шиг яригдсан нэрс. Спорт сонирхдоггүй хүн бол нэг хүн гэж эндүүрмээр олон жил чихэнд хоногшжээ. Тэд хамтдаа Монгол төдийгүй Азийн сагсан бөмбөгт өөрсдийн нэр алдар, ул мөрийг үлдээж, цэнхэр тивийн цээжин дээр сагсан бөмбөг тоглодог ард түмэн байдгийг харуулсан.
Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчин хэн бэ гэдэг яриа, маргаан, мэтгэлцээн энэ хоёрын хооронд л өрнөнө. Нөгөө талаараа хэт өрөөсгөл, бусдыг нь үгүйсгэж байх талтай ч түүх үүнийг харуулна, гэрчилнэ. Бусдынх нь аварга авсан тоо, Тэргүүн тоглогчийн шагналыг нь бус тэдний энэ нийгэмд, хүүхэд залууст үзүүлсэн нөлөөллийг нь сайтар бодож үзээрэй. "Би Т.Санчир шиг, Б.Билгүүн шиг болно" гэж хичнээн хүүхэд сагсан бөмбөгөөр хичээллэж, тэдний үзэх гэж зорьж байсаныг бодоорой.
Магадгүй арав, хорин жилийн дараа тэдний талбай дээр хийсэн, бүтээсэн зүйлс, баримт, зураг, бичлэгүүд дээрх яриаг эргэн сануулна. Хэн нь илүү байсан юм бэ гэх эцэс төгсгөлгүй яриа арван ангитай баримтат кинонд ч багтахгүй байхаар тийм их үйл явдал, амжилт үргэлжилнэ. Т.Санчир маргаангүй гавьяат тамирчин хүртэнэ. Гагцхүү хэзээ вэ л гэдэг асуулт бий. Тэд хамтдаа нэг багт лигийн аварга ч хүртэж байлаа, төрийнхөө сүлдийг, улсынхаа нэрийг энгэр дээрээ залаад олон улсад ч тахалж явлаа. Лигийн талбай дээр ч, аваргын төлөө ч найр тавиагүй, ширүүн өрсөлдөөнийг бие биенийхээ эсрэг үзүүлж байв.
1996 оны, 2003 оны NBA-ийн драфт шиг Монголын сагсанд 1989 оныхон гэж гоц үзэгдлүүд, ховор авьяастнууд байсан. Тэдний сүүлийн тод төлөөллүүд нь Т.Санчир, Б.Билгүүн. 15 жил шигшээ багийн ачааны хүндээс үүрэлцсэн. Үнэндээ 1989 оныхон бол Монголын сагсан бөмбөгийн “аврагчид” бас хохирогчид. Ид үе нь хоёр холбооны талцал хуваагдалд үрэгдэж, гомдоллох эрхгүй Монголдоо биднийг баясгасан. Өнөөдрийн боломж арай эрт тохиосон бол тэдний хаа хүрэхийг хэн ч таашгүй байсан. Үнэхээр Монгол, Спортын төв ордон жижигдэж байсан үе Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй тэдний үеийнхэнд байсан юм.
Б.Билгүүн, Т.Санчир хоёрын хэн нь илүү вэ? гэх яриаг одоохондоо түр мартъя. Хүссэн хүсээгүй цаг хугацаа хариултыг нь харуулна. Эсвэл энэ маргааныг улам даамжруулна. Үр дүн нь ямар ч байсан Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг баясгана. Америкт "ЛеБрон уу? Жордан уу?" гэх яриа үргэлжилдэг шиг Монголд ч энэ яриа үргэлжилнэ. Магадгүй хэн түрүүлж гавьяат тамирчин авсан бэ гэх өнцөг энэ маргааныг улам чимэхийг үгүйсгэхгүй. Зүгээр л Монголд нэг цаг үеийн харьцуулах хэмжээний ийм хоёр авьяастан байгаа нь гайхалтай.
Буриад 1 минутын өмнө 66.181.191.16
халхууд нээрээ үнэн гаж хүмүүс шүү. ямар сайндаа Чингисхаан халхуудыг хуйгаар нь алж байхавдээ. амархан бууж өгөөд ардаас нь муулдаг хүн муутай хүмүүс бол халхууд
Дарьсүрэн 1 цагийн өмнө 66.181.183.222
Сайхан залуусаараа бахархаж байна.Монгол улсаа дэлхийн тавцанд цууриатуулан олон жил тоглолоо.Ард нь асаалттай танкууд цөндөө бий.Урагшаа залуусаа.Ялалт ойрхон байгаа.
zochin 3 цагийн өмнө 202.9.46.223
manaixan ugaasaa ataaj uls
Нэргүй 5 цагийн өмнө 192.82.92.204
Т.Санчир ч гайхалтай л даа
Нэргүй 5 цагийн өмнө 202.55.191.130
Сонгуулиар жонхуурдаг л дэмий юм болсон.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.45
Баахан өвөө нараар яах гээд байгаа юм бээ. Өөр залуучууд алга уу. Наад өвөө нар чинь авгай аваад хүүхэд гаргах хэрэгтэй биз дээ. Талбай дээр нь чадруулах гээд байгаамуу
Зочин 3 цагийн өмнө 202.126.89.124
Ахаа та өөрөө өвөө юм биш үү? ккк