Монакогийн Гран-прид Б.Мөнгөнтуул тэргүүн байр булаалдав

Монакогийн Гран-прид Б.Мөнгөнтуул тэргүүн байр булаалдав

Монакогийн Гран-прид Б.Мөнгөнтуул тэргүүн байр булаалдав

Дэлхийн хамгийн өндөр рейтингтэй эмэгтэй шатарчид цугласан шатрын Гран-прид олон улсын мастер, гавьяат тамирчин, Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож тэргүүн байрыг булаалдав. Тодруулбал, тус тэмцээнийг 5,5 оноотой гурван шатарчин өндөрлүүлсэн бөгөөд Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнтуул гуравдугаар байрт эрэмбэлэгджээ.

Оросын Александра Горячкина, Энэтхэгийн Хампи Конеру, Монголын Б.Мөнгөнтуул нар гурвуулаа 5.5 оноотойгоор 1-3 дугаар байрыг эзэлжээ. Тэд Гран-пригийн оноо болон шагналын мөнгийг эн тэнцүү хуваан авсан гэнэ. Н.Мөнгөнтуулын тухайд 30 Elo оноо, Гран-пригийн 106.67 оноо, шагналын 13,833 еврог хүртсэн аж.

Хайнаа хагалах тоглолт тэргүүлэгчдийн хооронд болсон ч Б.Мөнгөнтуул болон Александра Горячкина нарын тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Хэрэв Б.Мөнгөнтуул энэхүү тоглолтод ялж, түрүүлсэн бол Их мастерын болзол хангах байсан юм. Одоогоор тэрбээр олон улсын мастер цолтой байгаа билээ.

Шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал Гран-при тэмцээн /2024.10.30/ Казахстан улсын Шымкент хотод албан ёсоор эхэлсэн. Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр Гран-при тэмцээний цомын эзнийг тодруулсан ба нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй байсан юм.

Монгол Улсаас олон улсын мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнтуул өрсөлдсөн ба тэрбээр өмнө нь 2009-2010, 2011-2012 оны цуврал тэмцээнүүдэд оролцож зургаа болон наймдугаар байрт шалгарч байсан туршлагатай тамирчин юм. Энэ жил Б.Мөнгөнтуул FIDE Grand Swiss тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн Гран-прид оролцох эрхээ авсан байдаг.

Тус тэмцээнд өмнө нь 2012-2013 оны цувралд Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг өрсөлдөж тавдугаар байр эзэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-28 66.181.189.188

Энэ тарган авгай улсын зардлаар олон жил амьдарч марзагнаж явах нь монгол жирийн хун надад ямар хамаатай яаж нолоолж байгаа юм бээ?? Тарган Орк авгай л байна

Avatar

зочин 2025-02-28 103.57.92.50

Мөнгөнцэцэг монголд байтугай дэлхийд ховор төрөх, мундаг ухаантай,гайхамшигтай авьяастай эмэгтэй, Монгодын нэрийг дэлхийд цуурайтуулж бусдыг бншрүүлж яваа хүмүүсийн нэг, Ийм хүмүүсийн авьяасыг л хөхүүлэн дэмжиж,сайхан үгээр урам хайрлах байцгаа, Авьяасаа улам бадрааж ,амжилтаа улам ахиулахыг хүсэн ерөөе

Avatar

Нэргүй 2025-02-28 59.153.112.202

Мөнгөтуул гавъяатад Халуун баяр хүргэе.Улам их амжилт гаргаж Монгол түмнээ баярлуулаарай!

Avatar

Зочин 2025-02-28 202.126.89.124

Мөнгөнтуул гавъяатдаа баяр хүргэе. Улам өндөр амжилт гаргаж их мастер болоорой.

Avatar

Сайн 2025-02-28 103.212.118.37

Сайхаан

Avatar

Нэргүй 2025-02-28 202.9.40.102

Гайхалтай тэмцээн болжээ. Мөнгөнтуулдаа баяр хүргье. Монгол улсынхаа нэрийг шатрын ертөнцөд сайнаар дуурсгаж яваа залуу тамирчиндаа улам их амжилт хүсье. 40 нас хүртлээ хангалттай тоглоноо. Тийм боломж гавьяат тамирчинд маань дүүрэн бий

Avatar

Нэргүй 2025-02-28 103.212.162.45

ene neg lalriin 1xbet rec tavihaa boliochee

Avatar

Нэргүй 2025-02-28 192.82.88.243

Их мастерын зурган дээр юун xbet-н дардас вэ?

Avatar

Бадарч тахар 2025-02-28 103.57.95.121

Мөнгөнтуул нэртэй бөгөөд голдуу мөнгөн мёдаль авдаг хүн чинь яагаад гуравт орчих ва !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж