О.Хангай аварга сар шинийн барилдаанд дараалан түрүүллээ

О.Хангай аварга сар шинийн барилдаанд дараалан түрүүллээ

О.Хангай аварга сар шинийн барилдаанд дараалан түрүүллээ

НЭМЭЛТ:

О.Хангай аварга наймын даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг давж, хоёр жил дараалан сар шинийн барилдаанд түрүүллээ. Хамгийн сүүлд дараалан түрүүлсэн бөх дархан аварга Г.Өсөхбаяр юм. Тэрбээр 2004 болон 2005 онуудын сар шинийн барилдаанд түрүүлсэн түүхтэй.


Улсын аварга О.Хангай аймгийн арслан Ш.Отгонтөгсийг, улсын заан М.Лхагвагэрэл улсын арслан Б.Орхонбаярыг тус тус давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо.


Тавын даваа өндөрлөж, зургаагийн даваа эхэллээ. Тавын даваанд улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд өвдөг шороодов. Харин зургаагийн давааны эхэнд дархан аварга Н.Батсуурийг аймгийн арслан Ш.Отгонтөгс давлаа. Энэ даваанд улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Э.Батмагнай нар тунажээ.


Дөрвийн даваа өндөрлөлөө. Тус давааг улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, О.Мөнх-Эрдэнэ нар гэтэлж чадсангүй.

Тавын даваанд дархан аварга Н.Батсуурь улсын харцага Т.Баасанхүүг, улсын заан Б.Бат-Өлзий улсын начин Д.Амарсайханыг амлаж, улсын харцага Н.Золбоо, улсын начин Э.Батмагнай нар туналаа.


Гурвын даваа өндөрлөж, дөрвийн даваа эхэллээ. Гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Өсөхбаяр, Б.Серик, улсын харцага Х.Гантулга тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодов. Энэ давааны хамгийн сонирхолтой барилдаан нь улсын начин Л.Энхсаруул болон аймгийн хурц арслан Д.Алтанцоож гэсэн тунасан хоёр бөхийн хооронд өрнөж, Д.Алтанцоож давжээ. Л.Энхсаруулыг сайн барилдаж, өндөр амжилт гаргах болов уу гэж бөх сонирхогчид хүлээж байсан ч гурвын даваанд тун чанга өрсөлдөгчтэй таарлаа. Д.Алтанцоожийг ч өнөөдөр цойлох бөхөөр нэрлэж байгаа билээ.

Дөрвийн даваанд сонирхолтой оноолт таарсан нь улсын заан Д.Хүдэрбулга болон улсын начин Э.Батмагнай нар аж.


"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаан өчигдөр/2025.02.27/ эхэлж, нэг болон хоёрын давааны барилдаанууд болсон билээ. Тэгвэл өнөөдөр 13.00 цагаас гурвын даваагаар үргэлжилж, түрүү бөх тодрох учиртай. Эхний өдөр олон сонирхолтой барилдаан болж, түрүү бөхийн таамаг байсан аварга, арслангууд өвдөг шороодов.

Нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ш.Мөнгөнбаатар нар өвдөг шороодсон байгаа бол идэр залуучуудаас улсын харцага цолтой Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар эхний даваандаа бүдэрчээ.

Тэгвэл улсын начин цолтнуудаас Ч.Батчулуун, Д.Цэрэнтогтох, Б.Сугаржаргал, Ш.Дарханбат, Х.Оргилболд, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан нар өвдөг шорооджээ.

Харин хоёрын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар унаж, олон бөх сонирхогчдын түрүү бөхийн таамгийг эвдэв. Мөн улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Б.Зоригтбаатар тэргүүтэй бөхчүүд унажээ.

Аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлж, түүх бүтээж байсан улсын начин Э.Мөнхжаргал өчигдөр аймгийн арслан Ц.Төмөрцоожид тахим буулгасан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kapitlaasaa setgexyin xotsrogdoltoit. 2025-02-28 132.194.13.88

– Xolbogdoogyi xyngyi, bygduig ni ind alaxui ni alaad, EREMDGELSEN, chyxalaapaa # ajulyylbal yadguin gexees, noxoinyyd, naidaltgyi;

Avatar

Зочин 2025-02-28 139.5.217.198

Ер нь цол гэдэг чинь хоосон цаасан малгай болчихсон юм биш үү, энэ цол, чимэг, ам авах энэ тэр гэсэн өөр ямар ч спортод байдаггүй, хэн нэгэнд зохиомлоор давуу байдал үүсгэдэг уламжлал нэртэй сонин сонин гажууд юмнуудаасаа зориглоод салахгүй бол бөх гээч юмны өөрийнх ирээдүйд л муу баймаар санагдах

Avatar

Гүнбишрэлт гүн 2025-02-28 202.9.40.102

Өнөөдөр бүүр гоё сонирхолтой барилдаанууд их болж улсын начин түрүү бөхөөр тодорно. Аймгийн арслан цолтой бөх шөвгийн дөрөвт үлдэнэ.Сайхан битүүрч сар шинээ сайхан угтаарай та нар минь.

Avatar

Нэргүй 2025-02-28 202.55.188.109

хахаха 2 давдгүй аварга хэн бэ??

Avatar

Нэргүй 2025-02-28 73.231.79.238

Mooeo

Avatar

Гэрэл 2025-02-28 202.5.202.36

Энэ жил цагаан сар болон наадмын түрүүний бөхийн өнгө зүс өөрчлөгдөнө өө. Энэ бол бат шүү. Сайхан жил гарах нээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж