"Тостой хоолны араас архи уувал нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэнэ"

"Тостой хоолны араас архи уувал нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэнэ"

"Тостой хоолны араас архи уувал нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэнэ"

Баярын өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх  тохиолдол багагүй гардаг. Ингэснээр аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс гадна хордлогод орж эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг эмч нар хэлж байна. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанд 15-аас дээш насны нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны жилийн хэрэглээ 16 литр байна гэсэн байгаа юм. Тэгвэл монгол хүнд ногдох хэмжээ нь 21.6 литр гарсан байна. Энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа хэлэхдээ, "монголчуудын архины хэрэглээ нэмэгдэж байгаа. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр осол гэмтэлд өртөх согтуугаар үйлдэх гэмт хэрэг жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Мөн Монгол Улсад насанд хүрсэн хүнд буюу 21-ээс дээш насны хүмүүст борлуулдаг.

Гэвч 2023 хийсэн Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын судалгаагаар 10 сурагч тутмын долоо нь архи согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэж хариулсан байдаг.

Энэ нь хуулийн хэрэгжилт сул байгааг харуулж байгаа юм. Мөн энэ төрлийн бараа бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт хэрэгтэй байна. Угтаа 22:00 цагаас хойш архи согтууруулах ундааны төрлийн зар сурталчилгааг явуулах ёстой. Гэвч үүнд хяналт алга. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс архины хэрэглээ бол нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болоод байна. Архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ цаг бусын нас баралтад хүргэж байна.

Монгол хүний биед байх архи задлагч фермент бусад орнуудтай харьцуулахад хөгжөөгүй байдаг. Хүний элэг 1 цаг 10грамм архийг задлах хүчин чадалтай.

Тэгэхээр хэтрүүлэн хэрэглэснээр элэг шүүж чадахгүй байгаа нь олон эрсдлийг дагуулдаг. Мөн хүний амьдралын чанарт нөлөөлж байна. Тиймээс уг асуудалд олон талын оролцоо, бодлого хэрэгтэй байна" гэсэн юм.

Баярын өдрүүдэд архиар нэгнээ шахахгүй байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг сануулав. Гэмтлийн эмнэлэгт нас барж байгаа иргэдийн гуравдугаарт архины хордлогын шалтгаант нас баралт ордог. Хэрвээ олон хоног архи хэрэглэвэл архины хордлогод орох эрсдэлтэй байдаг байна.

Хэрэв хордлогын шинж тэмдэг буюу бөөлжих, идэвхгүй болох, царай цонхийсон тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулсан юм.

Мөн монголчуудын хувьд хоолны араас нэг хундага архи уухад зүгээр гэх хандлага бий. Энэ нь нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэх аюултайг хэлсэн юм. Тиймээс сар шинийн өдрүүдэд архи, согтууруулах ундааг зөв, зохистой хэрэглэхийг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 15 минутын өмнө 66.181.161.188

ГАНЦ БАЯРААР УУХГҮЙ БОЛ НҮГЭЛ БОЛНО

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 210.148.94.144

Есүхэй баатар ингээд чадарчихсан чинь хөөрхий татарууд өөх өгсөн биш хор өгсөн болоод дайсан болоод хүйс тэмтэрүүлээд дууссан даа.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.99.103.99

эхэлж архи уугаад дараа нь хоол идэх юм байна.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.39

Аан мөн мөн. Одоо л ойлголоо

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.40

URN SHINGENE AMSN ANUSDI80955877BOOWN XXNO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж