Мэдээллийн бодит эх сурвалжийг бий болгох "CIPCC" зорилт

Мэдээллийн бодит эх сурвалжийг бий болгох "CIPCC" зорилт

Мэдээллийн бодит эх сурвалжийг бий болгох "CIPCC" зорилт

БНХАУ-ын Олон улсын хэвлэл мэдээллийн харилцааны төвөөс /CIPCC/ дэлхийн улс өнцөг бүрээс сэтгүүлчдийг урин, мэдээллийн салбарт мэдлэг, туршлага хуримтлуулах хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тус төв нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 100 гаруй орны сэтгүүлчдийг нэгтгэж, улс хоорондын дотоод болон гадаад харилцаа, эдийн засаг, нийгмийн талаар мэдээлэл солилцох боломжийг олгож иржээ. Хятадын Олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэгийн (CPDA) харьяа "CIPCC" нь 2025 оны хөтөлбөрийг хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн юм. Эл хүрээнд энэ жилийн хөтөлбөрийн гол онцлог, ямар үйл явдал болох талаар болон хэрхэн үргэлжлэх зэрэг мэдээллийг "CIPCC"-ийн захирал Ю Лэй тэргүүтэй хамт олон сэтгүүлчдэд олгов.

Уг хөтөлбөрт Африкийн 30 гаруй орны сэтгүүлч, Ази-Номхон далайн орны зургаа болон Латин-Америкийн зэрэг геополитикийн дөрвөн бүсийн 120 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан оролцож буйгаар онцлог юм.

Мөн цахим орчинд аливаа мэдээллийг хэрхэн үнэн, бодитой эсэхийг нягталж шалгах, хуурамч мэдээллээс ямар арга замаар өөрийгөө болон хүрээллээ хамгаалах талаар олон улсын сэтгүүлчид мэдлэг, туршлагаа солилцож байна. "CIPCC" хөтөлбөрийн тухайд жилд хоёр удаа дөрвөн сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ удаад АНУ-Хятадын худалдааны дайн эхэлсэнтэй холбогдуулан тус хоёр орны гадаад, дотоод нөхцөл байдлыг харьцуулан дүгнэлт хийх гол зорилтыг дэвшүүлж байна.

Түүнчлэн, Хятад улсын 2024 оны санхүүгийн жилд гарсан ололт амжилт, асуудлыг хэлэлцэх их чуулган болох гэж буйтай холбогдуулан олон улсад таниулах боломжийг олгож буй.

Энэ жилийн эхний хагаст Хятад улсын хамгийн том хоёр хурал болох аж. Албан ёсны огноо зарлагдаагүй байгаа ч гуравдугаар сарын 4 болон гуравдугаар сарын 5-ны өдөр болох өндөр магадлалтай байгаа юм. Тодруулбал, Үндэсний ард түмний их хурал /NPC/ болон Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх бага хурлын үндэсний хороо /CPPCC/ хуралдаж, улсынхаа 2024 болон 2025 оны санхүүгийн жилийн талаар хэлэлцэх юм.

"NPC" нь төрийн эрх барих, хууль тогтоох хамгийн дээд шатны байгууллага бол "CPPCC" нь Хятадын хамгийн дээд улс төрийн зөвлөх байгууллага аж.

Мөн Коммунист нам зэрэг олон намын хамгийн хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөх уулзалтад хяналт тавьж, иргэдийн санал хүсэлтийг өргөн барих 2000 гишүүнтэй байгууллага юм. Хэдийгээр, тус хоёр хурал эдийн засаг, импорт, экспорт, нийгэмд тохиолдож буй асуудал болон боловсролын талаар хэлэлцэх ч гол төлөв АНУ-ын тавьж буй 10 хувийн татварын талаар байна гэж ажиглагчид үзэх болсон юм.

Нөгөөтээгүүр, "CIPCC" нь олон улсын сэтгүүлчдэд Хятад улсын талаар, тус улсын иргэдийн амьдрал байдал бодит байдал дээр хэрхэн үргэлжилдэг зэргийг таниулахыг зорьдог аж. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлчид семинар, парламентын хурал, сургалт болон соёлын туршлага хуримтлуулах арга хэмжээнд хамрагдахаас гадна олон улсад мэдээлэл солилцох харилцаа холбоог бий болгох аж. Тухайлбал, аль нэг улс оронд болж буй томоохон үйл явдлын талаарх мэдээллийг барууны тогтсон агентлагаас бус тус улсын сэтгүүлчдээс нь шууд мэдээлэл авах, шууд дамжуулах боломжийг бий болгох юм.

Жишээлбэл, Вьетнам, Индонез, Фижи болон Иран зэрэг улсын эдийн засгийн түвшин, цалингийн дундаж хэмжээ, амьдрах боломж бололцоо төдийгүй улс төрийн үйл явдлыг бодит эх сурвалжаас нь шууд, үнэн бодитой мэдэж авах боломжийг "CIPCC"-ийн хөтөлбөр олгох юм.

Уг хөтөлбөр нь Бээжин хотын элчин сайдын яамнууд байрлах төв цэгт буюу дипломатуудын тусгай хоршоонд явагдаж буй. Тодруулбал, газарзүйн байршил сайтай, хүртээмжтэй тээврийн хэрэгсэлтэй орчин үеийн байгууламжид явагдаж байна. Ойролцоогоор 60 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг, 800 гаруй өрхийн орон сууц бүхий арав гаруй барилгаас бүрддэг. Хөтөлбөрт хамрагдагчид энд байх хугацаандаа туршлагаа сайжруулахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах бүхий л боломжийг бий болгож өгчээ.

CIPCC санаачилга нь сэтгүүлчдэд олон талт, нээлттэй, аль нэг асуудалд гаднын нөлөөнд өртөхгүй байх боломжийг олгохоор хичээж байна.

Хятад улсын хувьд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай төдийгүй технологи, аж үйлдвэрлэлийн салбарт "Covid-19" гарснаас хойш сэргэлт авч буй нөлөөлөгч орон юм. Үүний адил, "CIPCC" нь XXI зуунд ямар ч мэдээлэлд үнэн бодитой, эх сурвалжтай байх шаардлага хэвлэл мэдээллийн салбарт гол хүч болох хэрэгтэйг үндэслэн жил бүр уг хөтөлбөрийг цахим болон цахим бус хэлбэрээр зохион байгуулж иржээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж