Барууны брэндүүд Орост эргэн ирэх хугацаа нь болсон уу?

Барууны брэндүүд Орост эргэн ирэх хугацаа нь болсон уу?

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Барууны брэндүүд Орост эргэн ирэх хугацаа нь болсон уу?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь дайныг зогсоох болов уу гэж дэлхий нийт амьсгаа даран ажсаар байна. Энэ чухал цагт барууны брэндүүд нэгэн цагт өндөр өсөлттэй зах зээл гэгдэж байсан Орос руу буцаж магадгүй гэх таамаглал гарч ирэв.

Дайны гурван жилийн хугацаанд гадаадын 1000 гаруй брэнд Оросыг орхижээ. Ингэхдээ хөрөнгөө зарах эсвэл бүр орхих замаар Оросоос гарчээ. Заримынх нь хөрөнгийг Оросын төр албадан хурааж, худалдсан. Барууны компаниуд үүнээс болж нийт 107 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг "Reuters" агентлаг тооцоолсон байдаг.

Тухайлбал, автомашин үйлдвэрлэгч "Renault" л гэхэд 2022 онд өөрийн хөрөнгөө Оросын шилдэг автомашин үйлдвэрлэгч "Avtovaz"-д ердөө нэг центээр заржээ.

Тэгвэл Оросыг орхин гарсан брэндүүдээс хэн нь хамгийн түрүүнд эргэж ирэх магадлалтай вэ? АНУ, Оросын өндөр албан тушаалтнууд хоёрдугаар сарын 18-нд уулзсан. Энэ уулзалтын дараа Оросын олон улсын хөрөнгө оруулалтын тусгай элч Кирилл Дмитриев мэдэгдэхдээ "АНУ-ын зарим компаниуд хоёрдугаар улирал гэхэд эргэн ирнэ гэж найдаж байна" гэжээ. Тэр дундаа Орост амжилттай ажиллаж байсан АНУ-ын газрын тосны томоохон компаниуд буцаж ирнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн ч тодорхой хугацаа дурдаагүй.

Эргэж ирэх магадлал хамгийн өндөр байгаа нь жижиглэн худалдаачид, хүнсний үйлдвэрлэгчид гэх мэт хориг арга хэмжээнээс гадуур байгаа бизнесүүд юм.

Оросын нэгэн ахмад хууль тогтоогчийн хэлснээр "Visa" болон "Mastercard" төлбөрийн үйлчилгээг удахгүй сэргэх магадлалтай аж.

Дэлхийн брэндүүд Оросыг орхин гарснаар дуураймал бүтээгдэхүүнд тэдний орыг эзэлсэн. ОХУ-д өдгөө "McDonald’s" нэрийн дор 800 гаруй орон нутгийн брэнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн "Starbucks" кофе "Stars Coffee" нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Оросууд ч барууны брэндүүдийг үгүйлж байгаагаа нуугаагүй. Хэрэглээнд нийцсэн брэндүүд байхгүй болсон нь амьдралд нь илт мэдрэгдэж байгааг тэд хэлжээ. Жишээлбэл, энгийн өдөр тутмын хувцас худалдаж авах боломжтой "Uniqlo" брэнд байхгүй болсон. Гэтэл дотоодын үйлдвэрлэл тэдний хаана нь ч хүрэхгүй байгааг зарим иргэн шүүмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 139.5.219.182

ямар нүүрээрээ эргэж очих вэ сдаа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.45

Америк гуйлгачин болчиж. Оросоос гуйж байна

Avatar

Монгол 4 цагийн өмнө 66.181.184.120

Жмнхэнэ монгол ОРК сэтгэлгээ

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.190.29

Одоо барууны бренд гэхээр юм байхгүй болсон, Бусад оронд бараг бүгдийг хийж байна, ОХУ-ын хувьд импорт орлох бүтээгдэхүүн хийх талаар маш амжилттай ажиллаж байгаа, Бараг бүх зүйлийг дотооддоо гадаадынхнаас дутуугүй үйлдвэрлэж байна, Хуучин гадаадын компаниудын эзэлж байсан зах зээлийг одоо оросын өөрийн нь болон хятадын компаниуд эзэлчихсэн, Барууны үйлдвэрлэл хамаагүй оруулах нь ямар аюултайг оросууд бүрэн мэдэрсэн, Маш нарийн хяналт тавьна Хязгаарлана гэдгээ нэг бус удаа мэдэгдлээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.237

Ясны орк юмаа vнэлvvштэй ккк. Даанч оросуудын нэрийг бариад худлаа шаагаад байх юм. Оросууд барууны Америкийн брендэд нугасгvй дуртай хvмvvс, огтхон ч эргэлзээгvй еерсдийнхее бvтээгдэхvvнийг голно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж