Гэрэл дохионоос гадна цагдаагийнхан биет зохицуулалт хийж байна

Гэрэл дохионоос гадна цагдаагийнхан биет зохицуулалт хийж байна

Гэрэл дохионоос гадна цагдаагийнхан биет зохицуулалт хийж байна

Баяр, наадмын эхний өдрүүдэд нийслэлийн авто замууд тэг зогсдог. Өчигдөр тэдгээр өдрийн нэг нь байв. Түгжрэл ихэсч, иргэд нэг байршилдаа 2-3 цаг зогссон төдийгүй дугаарын хязгаарлалтгүй байсан учир автозамын осол олон гарсан байна. Түгжрэлээс шалтгаалж баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба хаагчид гэрэл дохиогүй гэрлэн дохиогоор зохицуулах боломжгүй байршлуудад бэлэн байдалтай, нэмэлтээр ажиллаж байгаа аж.

Тодруулбал, төв замуудаас гадна хотоос гарах, зуслангийн бүс рүү зорчих иргэдийн урсгал нэмэгддэг учир замын цагдаагийн алба хаагчид болон бусад албан хаагчид зарим шаардлагатай байршилд биет зохицуулалт хийж ажиллах юм байна.

Цагдаагийн байгууллагаас битүүний өдрөөс буюу хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны өдрийн хооронд нийслэл хотод-1230, орон нутагт-803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллахыг мэдээлсэн. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж буй.

Сар шинээр нийслэлд өдөрт дунджаар 300-500 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Мөн судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Гэвч цаг агаараас шалтгаалж болон баяраас хамаарч энэ тоон буурдаг байна. Тиймээс хувийн автомашинаас аль болох татгалзахыг албаныхан зөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.184.70

Монголын замын цагдаа нь автомат гэрлэн дохионоосоо долоон дор ш дээ !

Avatar

Хг 2025-03-02 66.181.181.143

энэ ллруудыг гэрт хариулаач …эсвэл зам дээр хөлдөж байхдаа таарсан иддазууд да. Цалин авч ажил хийж байж хүний өмнөөс үнэгүй ажиллаж байгаа юм шиг *аадгаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-03-02 66.181.181.198

Даанч бөглөөд байсиймаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж