Автобусанд камер суурилуулснаар тамхи татдаг жолооч нарын тоо буурчээ

Автобусанд камер суурилуулснаар тамхи татдаг жолооч нарын тоо буурчээ

Автобусанд камер суурилуулснаар тамхи татдаг жолооч нарын тоо буурчээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус бүрт камер суурилуулснаар жолооч нар кабиндаа тамхи татах, утсаар ярих, зорчигчтой зүй бусаар ярьж зөрчил гаргадаг үйлдэл эрс буурчээ. Хэрэв ийм зөрчил гаргавал камерт бичигдсэн бичлэгээр нь баримтжуулан арга хэмжээ авдаг аж.

Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржийн өгсөн мэдээллээр ажлын өдөр 1123 том оврын автобус үйлчилгээнд гардаг бол амралтын өдрүүдэд 947 болдог. Нийтийн тээврийн үйлчилгээнд камерын систем нэвтрүүлснээр нэг талдаа жолоочийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талдаа зөрчил гаргавал хариуцлага тооцоход нотлох баримт болгож байгааг онцоллоо.

Сануулахад, автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээдэг тул жолооч нар хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил ч буурчээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээлэл иргэдээс ирсэн даруйд үнэн эсэхийг шалгаж, хариу арга хэмжээ ч авдаг болсон. Тухайлбал, Нийтийн тээврийн бодлогын газарт энэ сарын 24-27-ний хооронд ирсэн гомдлуудад дараах арга хэмжээ авчээ. Тухайлбал,

  • Сүхбаатар дүүргийн иргэн Г.М: Ч:25 чиглэлийн 2-100 гарааш дугаартай автобусны жолооч 100 айлын буудал дээр хүнээ аваагүй явсан гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 2-100 гарааш дугаартай автобусны жолоочийг ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
  • Чингэлтэй дүүргийн иргэн Ж.З: Ч:8 чиглэлийн 1-076 жолооч П гэж дуудаад үүнээс ч удаан явж чадна шүү гэж загнах юм.
  • Шийдвэрлэлт: 1-076 гарааш дугаартай автобусны жолооч Г.Б-т ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
  • Баянзүрх дүүргийн иргэн Ч.У: Ч:37 чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч орж ирсэн зорчигч болгонтой хэрэлдээд та нараас болж стрессдээд байна гэж уурлаад байна. Арга хэмжээ авч өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 1-078 гарааш дугаартай автобусны жолооч В.С-т ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
  • Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Д.С: Ч:28 чиглэлийн 25-020 гарааш дугаартай автобус Сэлх 3 буудал дээр зогсоогүй. Хөгшинтэйгөө хоёулаа зогсож байсан. Хүнд л үйлчлэх гэж яваа биз дээ. Арга хэмжээ авч өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгаж үзэхэд гомдол гаргагч буудлын бус газар гар өргөсөн байсан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.70.43.34

МОНГОЛ УЛС МАНЬ ХЭЗЭЭ ХӨГЖИНӨӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж