Азийн тэргүүлэх хөгжмийн фестиваль болох зорилготой “Playtime Festival- 2025” наадам долдугаар сарын 3-6 хүртэл буюу нийт дөрвөн өдрийн турш Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдах юм.
PLAYTIME FESTIVAL-ИЙН ҮНДСЭН 8 ТАЙЗНААС 104 ХАМТЛАГ, УРАН БҮТЭЭЛЧ УРАН БҮТЭЭЛЭЭ ХҮРГЭНЭ
Playtime Festival-ийн үзэл санаа, агуулга нь чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх чадварлаг уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахад чиглэдэг билээ. Тиймдээ ч энэ жил тус зорилгоо улам бүр бататган амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрөөр олон улсад танигдсан хамтлаг, уран бүтээлчдийг авчрахын сацуу тайзныхаа тоог бууруулсан байна. Ингэснээр наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм. Фестивалийн салшгүй нэгэн хэсэг болох хөгжмийн бус хөтөлбөр болох PT+ улам баялаг болж олон талт хамтралыг бий болгох юм.
“Playtime Festival 2025” оны headliners буюу голлох уран бүтээлчдийг дурдвал амьд хөгжмийн хувьд post-metal урсгалаар тоглодог Францын алдарт Alcest, post-hardcore урсгалаараа алдартай Япон улсын envy, Өмнөд Солонгосын post-rock Jambinai нар, мөн орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа анхаарал татаж буй Balming Tiger, Megumi Acorda, VVAS зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ. Мөн төв тайз буюу “Playtime” тайзнаа Mohanik, Magnolian хамтлаг эргэн тоглохоор болсон байна.
Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ellen Allien, Klangkuenstler, Jennifer Cardini нар уран бүтээлээ хүргэнэ.
Playtime Festival нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг хангах үүднээс олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа жилээс жилд улам бүр өргөжүүлэн ажиллаж байна. Онцолбол, энэ жилээс тайз хоорондын чимээний огтлолцол, дууны бохирдлоос сэргийлэн Нидерландын мэргэжлийн дууны инженер ажиллахаар бэлдэж буй юм байна.
PLAYTIME FESTIVAL 2025 НААДМЫН ТАСАЛБАРЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ АВАХ ХАМГИЙН СҮҮЛИЙН БОЛОМЖ БУЮУ АDVANCE ТАСАЛБАР БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Наадмын эхний Line-up зарлагдсантай холбогдуулан “Playtime Festival 2025” наадмын наадмын тасалбарыг хөнгөлөлттэй авах хамгийн сүүлийн боломжийг бүрдүүлсэн Advance тасалбар 2025.02.27-03.10-ныг дуустал хугацаанд наадмын https://playtimefestival.com/mn болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ.
Тасалбарыг энэ үеэр амжиж авах 3 төрлийн PAYMENT PLAN-ыг зохион байгуулагчдаас санал болгосон байна:
- Advance тасалбараа үндсэн үнээс 40% хөнгөлөлттэй шууд худалдан авах боломж;
- PAY-IN-3 буюу GA 360,000₮ тасалбараа 3 хувааж 60 хоног хүртэлх хугацаанд төлөх уян хатан нөхцөл;
- SPECIAL OFFER нь зөвхөн M bank-ны харилцагч бол GA тасалбарыг 240,000₮ буюу EARLY BIRD үнээр авах онцгой саналуудыг тус тус олгожээ.
ТАСАЛБАР АВСАН БҮХ ҮЗЭГЧДЭДЭЭ МАЙХАН БАРИХ ЭРХ ҮНЭГҮЙ ДАГАЛДУУЛНА
Playtime Festival нь өнгөрсөн жилээс шинэ талбайд буюу Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьж буй наадам энэ жилээс зөвхөн Tent Camping-тай болж байгаа юм байна. Ингэснээр наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрх бүхий зай талбайд майхнаа барин тав тухтай байрлах боломжтой болжээ. Харин Camper Van-тай үзэгчдэд тусдаа байрлах зогсоолын хэсэг гаргаж байгаа бөгөөд зогсоолын эрх нь удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.
earth.music.art.love
Нэргүй 3 минутын өмнө 202.9.40.98
Нам төр хулгайлж хулгай шаасн х***а манж гажиг даврцн түрүүний бөөс х***а манж зулбасгуудыг үмхий амьдруун зайл2лж гяндлаач.
зочин 1 цагийн өмнө 202.179.18.135
Гадаад хэл мэдэхгүй учраас зарим зарлалын учрыг ойлгосонгүй.
Энэ ажлыг монгол хэлтэй монгол хүмүүс зохион байгуулж байна уу. Тийм бол эх хэлээ тааруухан л сурсан хүмүүс байна даа.