"BBC" агенлагийн Газын зурвас дахь хүүхдүүдийн амьдралын тухай баримтат кино гарсныхаа дараахан хэвлэл мэдээллийн салбарын 500 гаруй ажилтан тус агентлагийн цензур, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг буруутгажээ. Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд, тэр дундаа "ВВС"-ийн 12 ажилтан Лхагва гаригт телевизийн удирдлагад захидал илгээж, "Газа: Дайны бүсээс хэрхэн амьд үлдэх вэ" гэдэг кинонд чиглэсэн “арьс өнгөөр ялгаварлан гадуурхах”, “хүнлэг бус” кампанит ажлыг буруутгаж буйгаа илэрхийлсэн байна.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд “Улс төрийн энэ маргааны дор хамгийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд байна. Энэ бол энэ хэлэлцүүлгийн гол цөмд үлдэх ёстой зүйл юм. Кино бүтээгчдийн хувьд энэ асуудалд намчирхсан, улс төрийн хүчин хөндлөнгөөс оролцож байгаа гэдгийг харуулсан нь мэдээллийн салбар ирээдүйд хаашаа чиглэж буйг харуулж байна" гэж мэдэгджээ. "BBC"-ийн удирдах зөвлөл Пүрэв гаригт баримтат киног хэрхэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн жил "ВВС"-ийн 100 гаруй ажилтан тус телевизийг Газын зурваст хийсэн дайны талаар мэдээлэхдээ Израильд таатай мэдээлэл өгсөн гэж буруутгаж, "үнэн зөв нотолгоонд суурилсан сэтгүүл зүйгүй" гэж шүүмжилсэн байдаг.
Холбоотой мэдээ