Korean Air 5-н жил дарааллан Skytrax-ийн 5 одтой үнэлгээг хүртлээ

Korean Air 5-н жил дарааллан Skytrax-ийн 5 одтой үнэлгээг хүртлээ

Korean Air 5-н жил дарааллан Skytrax-ийн 5 одтой үнэлгээг хүртлээ

Korean Air компани хоёрдугаар сарын 27-ны өдөр Их Британид төвтэй ‘SKYTRAX’ компанийн "World Airline Star Rating"-д 5 одтой (SKYTRAX 5 одтой) агаарын тээврийн компаниар шалгарснаа зарлав.

Тус компани 2020 оноос хойш 5 жил дараалан 5 одтой, хамгийн өндөр үнэлгээтэй агаарын тээврийн компаниар шалгарлаа.

Skytrax нь 1989 онд байгуулагдсан Их Британийн Лондон хотод байрладаг агаарын тээврийн зөвлөх, үнэлгээний агентлаг юм. 1999 оноос хойш дэлхийн агаарын тээврийн компаниудын үйлчилгээний элементүүдийг жил бүр иж бүрэн үнэлж,  1-5  од хүртэл үнэлдэг болсон нь дэлхийн агаарын тээврийн үйлчилгээний чанарыг илтгэдэг.

Skytrax-ийн "Дэлхийн агаарын тээврийн оддын зэрэглэл" нь агаарын тээврийн салбарын хамгийн том үнэлгээ бөгөөд дэлхий дээр Korean Air зэрэг нийт 10 орчим компани 5 одыг гэрчилгээ эзэмшдэг аж.

5 од үнэлгээг олгохдоо Skytrax-ын гурван аудитор  2024 оны аравдугаар сарын сүүлээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Korean Air компанийн долоон чиглэлд нислэгийг биечлэн ашиглахын тулд "Нууц худалдан авагч" аргыг ашиглан үйлчлүүлэгчидтэй харилцах цэгийн бүх үйлчилгээний чанарыг шалгасан байна. Үнэлгээний үзүүлэлтэд бүртгэл хийлгэх, дамжин нисэх, лоунж, нислэгийн үеийн хоол, нислэгийн хангамж, онгоцон доторх үйлчилгээ, нислэгийн үзвэр үйлчилгээ (IFE), онгоцны суудал, ачаа тээш зэрэг 550 орчим зүйлсээр үнэлж, дүгнэжээ.

Korean Air компани нь хэрэглэгчдэд ээлтэй вэб сайтын дизайн, зорчигч болон тээврийн систем, өндөр чанарын нислэгийн хоол, нарийн шалгуураар сонгогдсон дарс, шингэн уух зүйлийн үйлчилгээ, нислэгийн үеэр хоол захиалах функц, нислэгийн үеийн энтэртайнмент үзвэр зэргээрээ өндөр үнэлгээ авчээ.

Түүнчлэн нэгдүгээр зэрэглэл, престиж буюу бизнесс ангилал, экономи зэрэглэл зэрэг бүх суудлын ангилалд тав тухтай, цэвэрхэн бүхээгийн орчныг хангасан гэж үнэлсэн байна. Үнэлгээний өөр нэг эерэг хүчин зүйл бол бүхээгийн багийнхан бүх суудлын ангилалд найрсаг, эелдэг үйлчилгээ үзүүлж, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлснээрээ зорчигчдын тав тухыг хангасан явдал байв.

Skytrax-ийн гүйцэтгэх захирал Эдвард Плаистад “Korean Air-ийн таван одтой агаарын тээврийн гэрчилгээ нь үйлчлүүлэгчдэдээ өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж, тав тухтай бүхээг, нислэгийн хоол зэрэг бүх салбарт гайхалтай үр дүнд хүрч байгаагийн нотолгоо юм" гэж онцолжээ.

Korean Air компани үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байгаа нь улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна. Өнгөрсөн жил Хэрэглэгчийн төвтэй менежментийн (CCM) гэрчилгээг гурав дахь жилдээ авсан Солонгосын анхны агаарын тээврийн компани болж, дэлхийн агаарын тээврийн салбарын үнэлгээний агентлаг болох APEX-ийн “Агаарын тээврийн албан ёсны зэрэглэл”-ийн үнэлгээгээр найман жил дарааллан хамгийн өндөр буюу таван одтой үнэлгээ авсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж