Трампийн төсөөллөөр Газын зурвас

Трампийн төсөөллөөр Газын зурвас

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Трампийн төсөөллөөр Газын зурвас

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цахим хуудсандаа Газын зурвасын сэргээн босголтын талаарх төсөөллөө бичлэг хэлбэрээр нийтэлжээ. Ойролцоогоор 30 секунд үргэлжлэх энэхүү бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байна.

Тус төсөөллийн бичлэгийг харвал одоогийн сүйрсэн Газын эрэг дагуу тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэжээ. Хамгийн анхаарал татаж буй нь тэнд Трампийн асар том алтан хөшөө болон "Трамп Газа" гэсэн бичээстэй өндөр зэрэглэлийн барилга харагдана. Мөн Трамп Израилийн ерөнхий сайд Беньяамин Нетаньяхутай усан сангийн эрэг дээр амарч буй, тэрбумтан Элон Маск бүжиглэж, нутгийн хоол амталж буй байдлаар бичлэгт дүрслэгджээ. Цаашилбал, тэнгэрээс унаж буй мөнгийг гараа сунган тосох хүүхдүүдийг харуулсан байна.

Бичлэгийн ард "Дональд Трамп чамайг эрх чөлөөтэй болгож, бүгдэд амьдрал бэлэглэх болно. Хонгил, айдас гэж дахиад байхгүй. Трампийн Газа эцэст нь сэргэлээ" гэж реп маягаар дуулах ажээ.

Дашрамд дурдахад, Трамп АНУ Газын зурвасыг урт хугацаанд эзэмшиж, дахин сэргээн босгоно гэж мэдэгдсэн. Мөн оршин суугчдыг нь өөр газар нүүлгэхийг санал болгожээ. Түүний хэлсэн үг Ойрхи Дорнод болон Европын удирдагчдын шүүмжлэлд өртөж байна. Тэд Трампийн санаачлагыг олон улсын хуулийг зөрчсөн санаа гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.107.9

танайх яах аргагүй deepstate бүлэглэлийн санхүүжилттай сайт мөнөөс мөн дөө. usaid бурханы авралаар татан буугдлаа. тануус ч баларч ыгаа бхдаа хахаха

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.188

Өгзөгний нүх Трамп

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.107.9

чөөгийнүүд сандаралдаж бгаа бх аргаггүй аргагүй…. Trump дэлхий ертөнцийг цэвэрлэхээр ирсэнд бурхандаа баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж