Шалгалтаар 952 ширхэг архи, согтууруулах ундааг хураан авчээ

Шалгалтаар 952 ширхэг архи, согтууруулах ундааг хураан авчээ

Шалгалтаар 952 ширхэг архи, согтууруулах ундааг хураан авчээ

Сар шинийн баяр дөхсөн өдрүүд буюу энэ хоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөг, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байжээ.

Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны  хоёрдугаар сарын 09-13-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, нийтээр амрах баяр амралтын таван хоногийн хугацаанд иргэд эд зүйлээ хулгайд алдсан байна гэх 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихсэх энэ үеэр иргэд өөрийн гэр, орон сууцны аюулгүй байдлыг хангаж, цахим орчинд хөдөө орон нутагт зорчиж байгаа талаарх мэдээллийг байршуулахгүй байх мөн цонхны хаалт төмрийг суурилуулж, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн тэмдэглэлт өдрүүдээр иргэдийн архи согтууруулах ундааны худалдан авалт, борлуулалт нэмэгдэхтэй зэрэгцэн цахим орчинд хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдах зар мэдээллийг байршуулах.  Мөн хуурамч Онцгой албан татварын тэмдэгтэй  бүтээгдэхүүнийг зарж борлуулах хууль бус үйлдлүүд нэмэгдэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цахим орчинд зар байршуулж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчлийг таслан зогсоох, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр “Цахим-архи худалдаа” арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс зохион байгуулж эхэлжээ. Ингэснээр гар дээрээс зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 13, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй болон түүгээр үйлчилдэг 2955 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж нийт 75 зөрчил илрүүлж, 952 архи, согтууруулах ундааг хурааж, зөрчил гаргасан 10 иргэнийг 6.500.000 төгрөгөөр, 8 аж ахуйн нэгжийг 15,000,000 төгрөгөөр тус тус торгож, 21 зөрчлийг харьяаллын дагуу татварын байгууллагад шилжүүлж, 56 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Мөн олон хоногоор хөдөө орон нутагт зорчих үедээ бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-27 202.131.225.197

Хулгай хийж, хуурамч архи тавьж шинэлээд ч яадаг юм. Заяагүй хулгайчууд.

Avatar

Нэргүй 2025-02-27 202.131.234.123

түк-*н цэвэрлэгээнд өг.

Avatar

Ууна 2025-02-27 202.9.46.74

Түк-ийнхэн уучна тэнэгээ

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.176.175

80955877ANUSDI VANXANDI

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.176.175

BOOWN XXOOD80955877

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.176.175

SEKSEER VANXANDI SEKSYNDEE MANSYYRSI80955876

Avatar

Zov 2025-02-27 202.9.46.74

архины дутагдалд орсон найркаачин бөбөөчин савчдад тарааж өг, сайн залгилаад үхэе байз

Avatar

Нэргүй 2025-02-27 202.9.40.242

Үхсн ацны атр 4 аян маян адгиынн хулгайг тасдн зогсоогооч мнгол банк хулгайчуудыг тэтгдиймуу эндүрвэ хаа яамыг татн буулгаач хулгай хэргсл газр мнгол банкы балайг зайл2лаач юу ч хэрггүй гай тэр энний ивээл дор гаж гажиг хулгайг зогсоогооч. Нам төриыг адгийн бузр хулгайч х***а манж хог шаарууд-с чөлөөлөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж