Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.


Ирэх сард агаарын дундаж температур баруун аймгуудын нуаг буюу Увсын ихэнх, Завханы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх бол Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх аж.  Хур тунадасын хувьд Баян–Өлгий, Увсын нутаг, Завхан, Ховдын ихэнх, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гарчээ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2 хэмээр  дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3 хэм хүйтэн байх төлөвтэй байгаа юм байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеээр цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байх ажээ.

Төвийн аймгуудын нутгаар гуравдугаар сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа аж. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-2 хэм дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд 1–3 хэм хүйтэн байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн зүүн, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3 хэм дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-3 хэм хүйтэн. Нэгдүгээр арав дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх аж.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр 1-3 хэмээр хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж