Хамтарсан Засгийн газар 2028 он гэхэд нэг монгол хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилго тавьсан. Уг зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарлаж, он гарсаар гурван ч том төслийг гацаанаас гаргасан юм.
Гэвчиг монголчуудын төсөөлөөгүй төвөгтэй нөхцөл эдийн засагт үүсээд байгаа агаад АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын задгай тоглолт, таамаглах аргагүй улс төрийн шийдвэрүүд олон улсад цохилт болж буй.
Ялангуяа АНУ-Хятадын худалдааны дайны сөрөг нөлөө Монголын эдийн засагт хямрал авчирч болзошгүй байна. Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай, тэр тусмаа нүүрсний экспорт дээр тогтдог. Атал нүүрсний экспорт муудаж, Хятад талаас импортоо бууруулсан нь дотогшлох долларын урсгалыг царцааж, Засгийн газар нүүрснээс олох орлогоо хаанаас босгох вэ гэсэн бодлого бодох дээрээ тулсан.
Энэ оны улсын төсөвт 83 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллараар тооцож суулгасан. Гэвч эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспортын орлого төсөөлснөөс доогуур байгаа тул алт, зэсийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.
Хятад улс нүүрсний импортоо багасгасан нь нэгд хуримтлагдсан нүүрсний хэрэгцээ хангалттай байгаа. Хоёрт, гангийн үйлдвэрлэл буурсан гэх шалтгаанууд тоочих болсон.
Монгол Улсын экспортын 90 хувь нь Хятадаас хамааралтай. Тиймээс Хятад “хямсганах” нь Монголд хямрал дагуулах нь бий. Нөгөө талаар дотоодын улс төрийн зодоон том зургаараа эдийн засагт эрсдэл дагуулах болсон. Гадаад талдаа “MCS” гэхээсээ төр нь үндэсний үйлдвэрлэгчдээ эр бяраа гаргаж байна гэсэн мессеж болж хүрнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд төрийн тогтвортой агаад найдвартай харилцаа маш чухал. Хөрөнгө оруулагчид гэдэг нь ашиг хөөж яваа хүмүүс. Тиймээс оруулсан хөрөнгө оруулалтаа хэр найдвартай гэдгийг сонирхох нь лавтай. Тэдний хувьд тоо бол дохио. Хэдийгээр бид жалгандаа улстөржиж буй нь дэлхий нэгэнт хавтгай, алгын чинээхэн утсанд багтдаг болсон. Энэ утгаараа Монголд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа хүмүүс хамгийн эхлээд эрх зүйн орчинг нь судална. Өөрөөр хэлбэл, үндэсний хөрөнгө оруулагчдаа айлгаж, хаана, бооно, авна, хясна гэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулчигчид Монголоос холуур тойрох нь лав.
Бие, биенээ хэмлэж, төр нь төмөр нударгаа үзүүлэх бүрт хөрөнгө оруулагчид орж ирэхгүй юм. Тэр тусмаа дэлхий дахины эдийн засагт асар том хуй дэгдэж эхэлснийг монголчууд үл тоож, гэрээ нураах нь холгүй зодолдоод байвал жинхэнээсээ гэрээ шатаачихаж мэдэх юм.
Монгол Улсад топ татвар төлөгчдийн дийлэх нь уул уурхайн компаниуд. Үндсэндээ Монголыг тэжээж яваа уул уурхайн компаниудаа барьж аваад зодвол үндэсний хөрөнгө оруулагчид ч дүрвэхэд хүрэх биз. Тэгвэл үүний хохирлыг хэн хүлээх вэ гэдэг нь асуултын тэмдэг билээ.
Дэлхийн улс төр эдийн засагт тун хүндхэн байгаа энэ үед бид гадаад зах зээл, гадаад орчноо орихигдуулаад зөвхөн гэртээ л байлдсаар байвал улс орон уландаа үлдэнэ гэсэн үг.
Эдийн засагчдын зүгээс "Тарифын нөлөө Хятадын ДНБ-ийг сааруулна. Энэ онд ДНБ-ий өсөлт дөрвөн хувь руу буурах таамаглал байна. Энэ нь өнгөрсөн оныхоос (5%) нэг нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Ирэх жил шинжээчид 3.5 хувиар таамаглаж байна. Тарифын үргэлжлэх хугацаа, худалдааны алдагдалтай холбоотой. Хятадын экспорт багасна. Хятад улсын экспортын томоохон хэсэг нь АНУ-ын зах зээлд чиглэгддэг. Тариф нь Хятадын барааны үнийг нэмэгдүүлж, эрэлтийг бууруулж болзошгүй. Энэ нь Хятадын экспортын орлогыг бууруулах нь тодорхой. Ингэснээр юанийн ханш сулрах эрсдэлтэй. Тарифын нөлөөгөөр Хятадын экспортын орлого буурч, импортоор орж ирэх барааны үнэ нэмэгдэх тул юанийн ханшид дарамт үзүүлж магадгүй" гэх зөвлөгөөг өгөх болсон. Хамгийн гол нь БНХАУ нь Монгол Улсын импортын гол түншүүдийн нэг. Тарифын шийдвэрээс болж БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний үнийг өсгөх магадлалтай. Энэ нь Монгол Улсад импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, инфляцийг өдөөх нэг шалтгаан болно гэх анхааруулгыг ч бодох ёстой.
Товчхондоо, гадаад талаас улс орнуудын зөрчилдөөн хямрал экспортлож болзошгүй байна. Дотоодын улс төрийн зодоон ч хямрал дагуулж мэдэхээр байна. Тэгвэл их санасан газар хоосон хононо гэгч болж магадгүй юм.
Б.БАТ
Нэргүй 2025-02-27 122.201.31.106
ийм байлаа гээд хулгайчидтай тэмцэхгүй байхын аргагүй Сохор хүн дүйвээнээр Соотон халтар чимээнээр гэж яг ямар утгаар атга авч бичтж бна Дутуу гэгээрэх ч хортой л доо Уг нь
Нэргүй 2025-02-27 202.55.191.130
Капиталист нийгэм юм бол Оджаргал баяжих ёстой юм. Тэгж байж улс хөгждөг. Дан шалдан гуйлгачдын улс хөгждөггүй юм. Өнөөдөр тэгшитгээд тавьсан ч маргааш Оджаргал баяжчихсан л байх болно. Чөлөөт нийгэм бол ингэж ажилладаг. Чадалтай нь чадал муутайгаа чирж явдаг. Тэрнээс тэнэгүүд нь нийлээд сортоотойгоо намнавал улны улс л болно.
Зочин 2025-02-27 76.220.74.140
Гадны асуудлыг шүүж тунгаах яах вэ бидний дотоод улс төр эдийн засгийн нэгдмэл биш бодлого л биднийг дампуурал руу түлхэж байгааг ойлгомоор байна
Нэргүй 2025-02-27 59.153.112.183
Дэлхийд эхний 5т орох Манай ТАВАН ТОЛГОЙ УДАХГҮЙ НҮҮРСНИЙ ҮНЭ ТОГТООДОГ БОЛОХ ҮЕ ИРНЭ бид бас нээх яарах хэрэг юун билээ БИД УДАХГҮЙ ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ ӨДӨР ИРНЭ монгол заяа хаачих вэ дээ
Нэргүй 2025-02-27 202.55.191.130
Ха ха. Тархиа угаалгана гэдэг энэ шүү дээ. Монголын нүүрс Хятадын хэрэглээний 1 хувь юм уу даа, нохойн баас гэж. Монголын нүүрсийг огт авахгүй байсан ч цаанаа ямар ч ялгаа гарахгүй. Нүүрс гэдэг чинь хаа сайгүй байдаг хар чулуу. Хятадууд хиймэл нар хийж байна. Нүүрс үнс болно гэдэг худлаа үг биш. Хүн тоодог л юм бол нүүрсээ бушуухан ухаад дуусгах хэрэгтэй.
Нэргүй 2025-02-27 59.153.112.183
Энд яахав дээ захиалгатай гэх үү эсвэл юм уншдаггүй гэхүү бүү мэд БНХАУ-н Нүүрсний 1 жилийн хэрэгцээ хэдэн зуун сая тонн зарим эх сурвалж 2 тэрбум тонн энэ тэр гээд цуурах нь ч бий магадгүй л байх тэгэхдээ нэгэнт АНУ ийм татвар тавиад бидэнд нааштай байгаа бол бид өөр тоглолт хийх ёстой БИДЭНД ДААМ ГАРАХ ЗАМ ЗӨНДӨӨ Л БАЙНА ШД хэрэгцээ байна бидэнд нүүрс байна шд
zochin 2025-02-27 76.130.42.82
Za bolno doo bolno,bolgon doo bolgono,chi duugui l haraad suu
Хүн 2025-02-27 202.126.90.75
Монгол улсын Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тогтоодог газар шүү дээ. Зэсийн дэлхийн үнийг 2025 онд 10 000 доллар/тн гэж тогтоосон. харин дэлхийн биржүүд Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм. Нүүрсийг бас тогтоосон байгаа шүү. даанч дэлхий манай Засгийн газрыг б**с рүү нь тонилгогч байгаа юм.
Нэргүй 2025-02-27 66.181.176.175
SEKSEER80955877UILCHLN MASSAJLI
Зочин 2025-02-27 66.181.187.120
Угаас хоол нь ихэдээд ажил хийх хүн олдохгүй байна.
Нэргүй 2025-02-27 66.181.176.175
TSAGN SEKSDEX80955877
Нэргүй 2025-02-27 103.212.163.228
Danh l***r. Ogtsroh bolohooroo neg niitiin daisan bie bolgoj ard tumniig hadni mangaagaas ailgadag ter n ene udaa uhaa hudag mcs bolloo. Tegj turd avah bsan bol 4 jil said hiij bhdaa avchihn yasan l***r ve.
Нэргүй 2025-02-27 103.212.118.246
Танай сайт яасан их БАЯРЛАЖ байх юм бэ дээ. МОнгол улс доройтож л байвал танай хүзүүгүй эзэн баясдаг байх тэ???
Нэргүй 2025-02-27 66.181.181.186
бат гэгч чи оджаргалын хийсэн зүйлийг зөв гэж үзвүү??!! тэгвэл луйвараар ардтүмний хөрөнгийг хулгайлж авсаныг гадаадын х/о нар мэдээд тэд нараас зугатаж байна. түүнээс монголоос зугатаагүй. тэд нарыг үзэн ядаж бгаагаа илэрхийлсээр байна. унш. тэнэг цоорхой ойс минь.
зочин 2025-02-27 66.181.160.101
Илүү яваа нэгэндээ атаархаж амьдрах нь Монгол хүний унаган зан.. Би ч бас адил атаархж л байна.. Наад уул уурхайн хэд чинь дэндүү баян байнашд ….
Би байсан бол кампаныхаа 20- 30 н хувийг Ард түмэндээ үнэгүй тараачихсан байгаа.. Тэгвэл ард түмний найдвартай хамгаалалтанд орншдээээ…Ямарч Батзандалчингаас айх хэрэггүй болноо… малнуудаа …
Таб 2025-02-27 202.126.91.155
Бат гуай битгий худлаа хуцаад бай.Чиний солиорохоос айгаад MCS -Д алдсан УХАА ХУДГАА авахгүй орхих юм уу.MCS -ээс болоод МОНГОЛ УЛС дампуурах юм уу .Эвгүй үг биччих шахлаа.
Нэргүй 2025-02-27 59.153.112.58
Ухаа худгаа буцааж ав. Дархлагдсан авилгачин хулгайч нарыг тэжээх албагүй. Харин уран бол тоглоом биш , гэрээг шууд цуцал…
Нэргүй 2025-02-27 124.158.106.250
Монголынхоо том компаниудаараа оролдох нь том тэнэглэл. МАН-ынхан АН -ын алтангэрэл батзандан нараар могой бариулж байна. Нөгөө хоёр нь ойлгохгүй сагсагнаад тэнэгтэж эхлэв, чааваас.
Нэргүй 2025-02-27 103.212.118.246
Оролдоод байх юм байхгүй ээ. Ард түмнээс луйвардсан боломжийг нь л эргүүлж авч өгөх гэж байна
И 2025-02-27 103.212.118.18
Байгаа жоохон төсвөө төр, засаг нь ТЭЗҮ, хувааж идэх зорилготой томилгоо, бродюр мэдээр цавчаад байхлээр энэ улс яаж хөгжих вээ?
Нэргүй 2025-02-27 66.181.168.164
Женкогийн бүх хөрөнгийг хурааж алдагдсан боломжоо төлүүлээч
Мөнх 2025-02-27 66.181.187.69
Хямрал байнга л болж бдаг. Гол нь хямрал хэр зэрэг гүн байх нь л чухал.
Нэргүй 2025-02-27 103.212.116.212
МСs-д атаархдаг Женкогийн хорслыг биелүүлэх гэж сүржигнэж буй болохоос Монголд ямар ч зодоон үүсээгүй. Ухаа худгийн ордыг 2009 онд авсан материалыг сайн шалгахад хүндрэлгүй. Авсан эзэн байхад өгсөн засаг төх байгаа. Ухаа худгийг буцаагаад авна гэхэд Оджаргал өгөхгүй гэж сарлагтахгүй. Улсад хохирол гараагүй. Бүтээсэн бүтээн байгуулалт ажлын байр байж бн. Харин 16 жил гацааж, 31,5 тэрбум долларын хохирол учруулсан Жнког орхиж хэрхэвч болохгүй.
Нэргүй 2025-02-27 202.179.27.138
ИЛТ БАРУУНЫ ТАЛЫГ БАРИМТАЛСАН НИЙТЛЭЛ БАЙНА. МОНГОЛ ХЯТАДТАЙ ГАНЦХАН Л ЦОНХООР НҮҮРСЭЭ ЗАРАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХЭД MCS ГЭЖ НЭГ БАЛАЙ КОМПАНИ ХУВИЙН ТОГЛОЛТ ХИЙГЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ. ДЭЭР НЬ 2 ХӨРШӨӨ ДАВЖ ЭЛДВИЙН УЛС ОРНУУДТАЙ ХӨРШ МӨРШ ГЭЖ ХУДЛАА СЭВЭЭД БҮҮР Ч ДЭМИЙ…
Нэргүй 2025-02-27 139.5.217.118
За зайлаа урвагч боолоо чи дут
Нэргүй 2025-02-27 66.181.160.23
гичиии сайт баярлаад шааасаан лалаар сайтыг хаавал таарна
Ард 2025-02-27 49.0.139.159
Хамтарсан засагт таагүй үеийг даваж гарах чадал байгаа, МОНГОЛ төр байна даа. Залуу улс төрчид, өсөж байгаа залуусыг хордуулахаа болимоороо, энэ өнөөгийн байгаа э/з орчин биздээ, гаслаад байдаг. Гарцаа л олно. Стратегийн ордуудыг УИХ, улс мэдээд хийг, хяна. Хуулийн гарц байна гэж ойлгуулж байгаа даа.
Зочин 2025-02-27 139.5.218.93
Хувийн хэвшлийг хулгайч луйварчин гэхээс илүү хөдөлмөрийг нь үнэлэх естой
Нэргүй 2025-02-27 43.242.242.59
Монгол улсын эдийн засаг хүндэрч ирэхээр зарим нутаг нэгтнүүд маань баярладаг бололтой. Ийм монгол хүн байж болох уу. Яагаад ч байж болохгүй. Чиний дургүй хүмүүс еөрнхий сайд ерөнхийлөгч байж болно. Тэглээ гээд улс орноо ард түмэнтэй нь хорлож болохгүй. энэ бол тэнэглэл юм.Дэлхийн эдийн засаг савлаж янз бүрийн шалтгаанаас болж олон оронд хүнд байдалд орж байна. Түүний давалгаа нь бидэнд мэдрэгдэж байна.Эв нэгдэлтэй байвал даваад л гарна. Өөрсдөөс нь л шалтгаална даа
Зочин 2025-02-27 103.145.234.48
Харин тиймээ. Эдийн засаг сайжирч байна гэхээр муу байгаа гээд л ..Муу байлгах гээд үзэж тарна. Гадны хүмүүс харин танай улс хөгжиж байна гэж хэлдэг шүү!!!!!
Зочин 2025-02-27 139.5.218.93
Дэлхийн эдийн засаг санхүүгиын том хямрал болж байнаа Трамп яагаад төрийн албаа хэдэн арван мянгаар уомхотгоод байнаа Улсын өрөө дийлэхгүй бөйнө Хятадад гангийн болон бусад үылдвэрлэл үл хөдлөхийн хямрал өолж ажилгүйдэл асар ихээр нэмэгдэж байна Манай засаг хувиын хэшлээ хжлрйчөөх дуудаж дарамталж хчмралыг давахгүй ээ Засагт түшиг болох нь ядуу иргэд бид биш үндэсний том кампаниуд шүү Ард иргэд хувийн хэвшлийн хооронд яс хаяж хэт зүүний популизм барих нь хоцрогдлоос гадна Монголоо сүйрүүлэх зам
Нэргүй 2025-02-27 103.57.93.229
яг үнэнийг хэлэхэд францтай ураны гэрээг үзэглэснээс болж,хятадын нүүрсний бойкот л болж байгаа шдээ,уранаа,нүүрсээ францад зарах л гарц байна,одоо хаврын тариалалт,намрын ургац хураалтаар шатахууны асуудал ундарна гэхэд мөрийцсөн ч алдахгүй,бяруу болоогүй байж бухын баадлаар баахаар чинь ингэхгүй яахийн,хэдхэн шидсэн ногооных нь төлөө улсаа сүйрүүлж байгаа еөк болон урагшгүй түшмэдүүддээ гомд,тэд авсан ногооноо идээд яах ч үгүй,ядарсан иргэд нь улам ядуурна даа
Нэргүй 2025-02-27 139.5.217.118
тэнэг мал
зочин 2025-02-27 103.99.103.99
MGS буюу Энержи ресурс компанийг төр дарамталсан үйлдэл огт байхгүй байна. Хулгай хийсэн бол буцааж өгөх нь зүйд нийцнэ. Хууль зөрчөөгүй бол айх зүйл байхгүй л бмаар юм.
Нэргүй 2025-02-27 202.126.89.195
Төрд бгаа 250000 хүнээ зайлуулаач!
Хийсэн ажлыг нь долоо хоногоор тайлагнуул!
Илон м
Zov 2025-02-27 202.9.46.74
яг үнэн, mcs-ийн хулгайг зогсоох нь манай дотоод хэрэг, айлын дотоод асуудалд гадны хэнд ч падлийгүй шүү
зочин 2025-02-27 66.181.190.29
Аливаа улс оронд хамгийн чухал нь улс төрийн тогтвортой байдлыг хангах явдал, Улс төрийн хүчнүүд төрийн эрхийн төлөө өөр хоорондоо хэт дайсагнаж,зөрчилдөж тэмцэлдэж, иргэний дайны хэмжээнд тулж байгаа орнууд яаж сүйрч,иргэд нь зовж байгааг бид харж байна,Манайд гол намууд хамтарсан засаг байгуулж,нэгдсэн хөтөлбөр гарган,хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа нь маш зөв, Дэлхий дахинд гарч буй хүндрэл улс орнуудад нөлөөлнө өө, Манай одоогийн төр үүнийг хохирол багатай давах гэж бололцоот бүхнээ л хийж ба
Нэргүй 2025-02-27 139.5.219.105
Женко, Зи 2 атаархаад МСС-н ажлыг нурааж төмөр зам гацаааж байсанаа давтаж байх шив. Хэрэв ТТ-г ганы оронд зарсан бол бид яаж амьдрах болж байна.
Нэргүй 2025-02-27 43.242.242.59
MGS буюу Энержи ресурс компанийг төр дарамталсан үйлдэл огт байхгүй байна. Танай сайтын эзэн тэд нартай хүзүү сээрээрээ холбогдсон учир та нар тэгэж бичиж байна. Луйврын замаар хууль бусаар авсан ордынхоо төрд оногдох хувийг өг гэж байна. ямар буцааж авна гэж байгаа биш. уул нь буцааж авах хуулийн үндэслэл байна. төрд оногдох хувиа өгөөд явбал тэдэнд ашигтай. тэгтэл бүр давраад биднийг дээрэлхээд байна гэж ярьж бичиж байвал бүр мөсөн хурааж аваад буруутай хүмүүст ял оногдуул
зочин 2025-02-27 66.181.190.29
Ардчилагчид бүхнийг хувьд шилжүүл, тэгэж байж улс орон хөгжинө гэж дайрдаггүй бил үү, Өмч хувьчлалын үед хамгийн ашигтай ажилладаг аж ахуйн нэгжүүдийг сонгож, үнэгүйдүүлж байгаад ,бараг үнэгүй шахуу хувьд өглөө гэлцдэг, Ихэнхийг нь өөрсдөө авцгаасан, Жишээ дуьдахад жилд нэг их наядын цэвэр ашигтай Алтан тариа гурилын үйлдвэрийг хувьд 900 хан сая тагрөгөөр өглөө, Агуулахад нь байгаа үнийг нь төлсөн буудайнаас нь бага үнээр зарлаа гээд л шуугиад байсан,Энэ мэт юм ,завхрал зөндөө болсон,
зочин 2025-02-27 66.181.190.29
Бараг тэр үед л Өмнөговийн нүүрсний асуудал яригдаж шуугиж шуугиж багахан хэсгийг Энерж ресурс-д үлдээж бусдыг төрд авсан санагдах юм, Хэн ч сонирхдоггүй, хятадууд ч авдаггүй нүүрсний энэ ордыг анх ашиглахаар Энерж ресурс зориг шулуудан орлоо гээд л байсан, Төр өөрөө шийдвэр гаргаж хувьд шилжүүлсэн атлаа,одоо болохоор уг компанийг хулгайч луйварчаар цоллож, хэлмэгдүүлэх гээд байгаа нь хир шудрага юм бол, Бусдыг хэлмэгдүүдэх явдал улс төрийн шинжид шилжиж байгаа юм биш биз
Нэргүй 2025-02-27 59.153.114.145
Зөв ш дээ. Дэлхийн эдийн засагт хүндэрч баыгаа үед Нэгэнт болж бүтээд явж байгаа МСиЭс- ийг оролдож, эсхүл муусайн х***а, орос гэж 2 хөршөө харааж байхын оронд данхар төрийн алба, идэж уудаг нөхөд, олон жил үр ашиггүй ажиллаж байгаа Оюу толгой мэтийнхээ учрыг олох хэрэгтэй байна
Нэргүй 2025-02-27 66.181.176.175
SEXSEER VANXANDI80955877BOOWN XOXOJ TAWIYYLI