Н.Отгонтогос Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

Н.Отгонтогос Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

Н.Отгонтогос Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

“Мандухай цэцэн хатан” уран сайхны киноны Батмөнх даян хааны бага хатан Алтжин, “Ирж яваа цаг”-ын Солонгийн дүрээр монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Отгонтогос Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр/2025.02.27/ Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр амьдралынхаа 40 гаруй жилийг урлагт зориулахдаа тайз, дэлгэцийн 120 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Анх 18 настайдаа Улсын драмын эрдмийн театрт цэвэрлэгчээр ажилд орж байсан бол дөрвөн жилийн дараа буюу 22 настайдаа “Мандухай цэцэн хатан” түүхэн уран сайхны киноны Алтжингийн дүрийг домог болтол бүтээж чадсан чадварлаг жүжигчин билээ.

Түүнийг монголчууд “Отгонтогос гэж дуудахаас илүүтэй Алтжин хэмээн авгайлах нь бий. Төрийн өндөр дээд шагнал хүртсэнийхээ дараа Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгонтогос “Найруулагч Б.Балжинням, И.Нямгаваа, Б.Баатар найруулагч нартаа маш их баярлаж байна. Мөн Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр, У.Уртнасан багшдаа баярлалаа. Намайг дэмжиж, хөглөж ирсэн ах эгч, ханьдаа, намайг үргэлж хүндэлж, хайрлаж ирсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа” хэмээсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-27 202.9.46.154

Төрийн шагнал нь бүүр хэрээс хэтэрч бх юмаа гэж зарим 1г ч авч блох бх авахгүй хүмүүс бхад шагнал хүртээж бх юмаа миний эх орон шагналын эх орон юмаа

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.189.188

Шууд л «Ардын» бологчохгуй яасан юм …монго танил тал нь хурээгуй юу….урдь цагийн подъезд ний банзан гитарчид хоолой муутай уран сайханчид массовкныхан бугд «гавьят» болж дуслаа

Avatar

Эх оронч баатар. 2025-02-27 103.168.34.208

Наргиан цэнгээний төрөлд л шагнал өгөх юм. Ажил хөдөлмөр хийдэг хүмүүсийг шагнал гээч юмнаас тойруулж өгдөггүй боллоо. Хошин шогийнхон шагнуулна. Жүжигчин хүмүүс шагнуулна. бөхчүүд шагнуулна. Морь ураллуулагчид шагнуулна. Дуу дуулдаг нөхдүүд шагнуулна. Эдгээр нь цөм наргиан цэнгээний төрлүүд юм. Эдгээр нь ажил хөдөлмөр биш!!! Эдгээр нь улс орныг хөгжүүлдэггүй! Ажил хөдөлмөр хийдэг барилгачин , төмөрчин, токорчин, гагнуурчин хүмүүсийг шагнах ёстой.

Avatar

Зочин 2025-02-27 202.55.188.36

Социализмын үед " Ажилчин ангийн яруу алдар бадартугай ! " гэсэн уриатай хөлс хүчээ эх орноо хөгжүүлэхэд зориулдаг ажилчин ангийг дэмжиж үйлдвэрийн газрууд нь ажилчдаа үнэгүй орон сууцаар хангаж , төрийн өндөр дээд шагналаар шагнадаг байсан. Одоо бол ажилчин анги гэж байхгүй харин олигарихуудын боол болж хөдөлмөрөө мөлжүүлж байна. Тиймээс социалист нийгмээ сэргээж хулгайч олигарихуудыг устгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-02-27 59.153.112.229

ханш

Avatar

Нэргүй 2025-02-27 2.217.73.55

сүүлийн үеийн шагналтангуудаас хамгийн эзнээ олсон шагналаар тодруулмаар байна даа Баяр хүргэе!

Avatar

Тулга 2025-02-27 66.181.160.25

Баяр хүргье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж