Зөвлөгөө: Бууз жигнэхдээ гялгар уут ашиглахгүй байхыг зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2025.02.27-нд нийтлэгдсэн

Зөвлөгөө: Бууз жигнэхдээ гялгар уут ашиглахгүй байхыг зөвлөж байна

Зөвлөгөө: Бууз жигнэхдээ гялгар уут ашиглахгүй байхыг зөвлөж байна

Сар шинийн өдрүүдэд ихэнх айл өрхүүд буузаа жигнэхдээ зориулалтын гэх тодотголтой жигнүүрийн цаас, гялгар уут зэргийг ашиглаж харагддаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Учир нь гялгар уутанд фоли этилин гэх бодис байдаг бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг аж.

Энэ нь хүнсэнд шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

МХЕГ-ын төв лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ. Тиймээс буузаа жигнэхдээ гялгар уут ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж, үүний оронд ургамлын тос ашиглахыг зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж