Найман настай австрали охин Элизабет Страс 2019 онд нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингээр оношлогдсон. Түүнд өдөр бүр инсулин тарих ёстой боловч шашны гүн итгэл үнэмшилтэй эцэг эхээсээ болж долоо хоногийн эмчилгээ нь тасалдсанаар нас барсан харамсалтай хэрэг 2022 оны нэгдүгээр сард гарчээ. Тэгвэл хүний амь хохироосон хэргийнхээ төлөө охины эцэг эх хоёр тус тусдаа 14 жилийн хорих ял авлаа.
Охины эцэг эх "Гэгээнтнүүд" гэх шашны төрөлд итгэдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эсэргүүцдэг гэдгээрээ онцлог. Тийм учраас охины өвчнийг бурхан анагаана гэж эцэг эх нь итгэжээ.
Охины эцэг эх хоёртой нийлээд нийт 14 хүн хүний амь хохироосон хэргээр ял авсан. Тодруулбал, "Гэгээнтнүүд" шашны бүлгийн удирдагч Брендан Стивенст 13 жилийн ял оноожээ. Түүнийг Квинсландын Дээд шүүхийн шүүгч аюултай, маш арга зальтай хүн гэж нэрлэсэн байдаг. Бусад 11 гишүүн нь 6-9 жилийн хорих ял авчээ.
Өнгөрсөн сард гарсан шүүхийн шийдвэр бараг 500 хуудастай байв. Шүүгч Мартин Бернс хэлэхдээ "Элизабетын эцэг эх болон сүмийн гишүүд бүгдээрээ охиныг хайрлаж байсан ч тэдний үйлдэл нь түүнийг үхэлд хүргэсэн. Бурхан охиныг эдгээнэ гэсэн онцгой итгэл үнэмшил амьд үлдэх боломжийг нь үгүй хийсэн" гэжээ.
Зохих эмчилгээ хийгээгүй учир Элизабет охинд бөөлжих, унтаарах, ухаан балартах зэрэг зовиур илэрч байв. Гэтэл сүмийнхэн охиныг бие муудах үед эмчилгээ хийлгүйгээр бөөндөө залбирч, дуулж байжээ. Тэр бүү хэл охиныг нас барсан хойно ч эргэж сэргэнэ гэж итгэн эмч дуудалгүй 36 цаг хүлээжээ. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд хэрхэн зовж шаналсныг нь бүрэн зураглахын тулд прокурорууд 60 гэрчээс мэдүүлэг авсан байна.
Шашны тэргүүн 63 настай Стивенс шүүхийн шийдвэрийг "шашны хавчлага" гэж нэрлэн буруушаажээ. Харин охины аав Жэйсон Страс "Охин ердөө унтаж байгаа, эргээд сэргэнэ" гэх үгийг эхний шүүх хурлууд дээр хэлж байжээ.
Нэргүй 10 минутын өмнө 66.181.176.74
Мухар сүсэг ингэж а**а л даа. Манайд ч ийм мухар сүсэгтнүүд мундахгүй олон бий. Яах ч билээ…
Нэргүй 16 минутын өмнө 103.168.34.28
gadaad hun geheer shuteh hereggui gedgiin neg jishee. Avstralid ch bolovsrolgui haranhgui orkuud bdag aj.
Нэргүй 40 минутын өмнө 202.131.234.123
монголд жуулчилж ирсэн бол эмчилгээ аваад гарах байж дээ.
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.126.132
МУНХАГ ЭРГҮҮТСЭН ТЭНЭГҮҮД УЛАМ Л ОЛШРООД БАЙХ ШИГ
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.175
ANUSDI80955877
Монгол 3 цагийн өмнө 66.181.184.120
Манай хэт сүсэнтнүүдэд дуулгах ёстой мэдээ байна.
Танго 3 цагийн өмнө 139.5.218.96
Харин тийм юм бна 10 р богд могд хайртай лам нар гэдэг улсБурхан гэж төмөрт духаа цоортол мөргөөдл хамаг юмаа шавхдаг тэр төмөрөн хүн юугаарч туслахгүй харин шар хувалзнууднл баяждаг бхаа