Хүүхэд ахуйдаа “Амьдралын нахиа” уран сайхны кинонд тоглож, Эрдэнийн дүрийг чадварлаг бүтээсэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүх өнөөдөр /2025.02.27/ Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.
Тэрбээр шагнал хүртсэнийхээ дараа “Туурга тусгаар Монгол Улсынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдэж, гавьяат жүжигчин цол авсандаа туйлын их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, миний ард үргэлж өмөг түшиг болж байдаг хань ижил, ахан дүүс, аав, ээжийн маань төрсөн нутаг Баян-Өлгий, Булган аймгийн нутгийн зон олон, үзэгчиддээ хязгааргүй их баярлаж байна. Бүх цаг үед хамтран ажиллаж байсан уран бүтээлчид болон Улсын драмын эрдмийн театрын хамт олондоо талархаж байна.
Би 1987 онд 14 настай байхдаа “Монгол кино” үйлдвэрийн бүтээл, Дамдин найруулагчийн “Амьдралын нахиа” кинонд тоглож уран бүтэлийн гараагаа эхэлсэн, 40 шахам жил болж байна.
Театрын уран бүтээлийн гараагаа Ромеод тоглосноор эхэлсэн. Ийм том цол хүртэнэ гэж бодож байсангүй, хүнд хэрэгтэй дүрийг бүтээж, ухаарлыг ариуслыг хүргэх юмсан л гэж хичээж явдаг.
Хамгийн их бодсон зүйл бол өглөө аавынхаа зурганд мөргөсөн. Аавдаа их талархаж байна. Манай аав Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таванбогдын тува урианхай хүн байдаг, Отгон аавдаа их талархаж байна” хэмээлээ.
Тэрбээр 1995 онд Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч, 2004 онд ХБНГУ-ын чөлөөт их сургуулийн герман хэлний бэлтгэлийг дүүргэж, театрын шинжлэх ухааны анги, аялал жуулчлалын менежментээр суралцан төгссөн бол 2008 онд БНСУ-ын Чёнжу хотын их сургуулийг кино найруулагчаар төгсчээ.
СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнийхөө дараа 1996 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн найруулсан дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг “Ромео Жульетта хоёр” жүжгийн Ромеогийн дүр бүтээж байсан бол түүнээс хойш 20 шахам тайзны бүтээлийн гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээсэн юм.
Мөн “Шувууд буцах намар”, “Сүүлчийн шөнө” , “Өвлийн уянга” зэрэг олон арван дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-02-27 66.181.179.96
Esreg taliin duriig sain buteedeg shagnal yag bolson bn nogoo 2t hurtsdalh bii dee
Нэргүй 2025-02-27 103.168.34.102
баяр хүргэе
Нэргүй 2025-02-27 66.181.176.175
ANUSDI80955877
Нэргүй 2025-02-27 202.131.234.123
намар нахиалсан мод киноны дүр юу өгүүсөн бэ?
Нэргүй 2025-02-27 202.131.233.251
Чин сэтгэлийн баяр хүргье!
Нэргүй 2025-02-27 14.241.196.120
Хошин шогийн балайр нөхдүүдийн хажууд жинхэнэ жүжигчин шүү. Амжилт…
Нэргүй 2025-02-27 59.153.112.229
үнэ хэд үү
Нэргүй 2025-02-27 66.181.188.80
Миний хайртай хүндэлж явдаг жүжигчин маань төрийн цол тэмдэг хүртсэнд халуун баяр хүргэе. Маш мундаг жүжигчин. Мэдрэмж, авъяастай жинхэнэ жүжигчин.