Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн бүтцийн өөрчлөлтийн талаар танилцууллаа. 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байна. Бага сургуулиудын хувьд арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн нэгдүгээр сарын 26 хүртэл амрах хуваарьтай байгаа аж.
Боловсролын сайд П.Наранбаяр тэрбээр, нийслэл болон орон нутгийн хувьд амралтын хуваарь ялгаатай байх юм. Ирэх хичээлийн жилд буюу 2025-2026 онд бага сургууль арванхоёрдугаар сарын 15-наас амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхлэх төлөвлөлтийг хийсэн. Ингэснээр түгжрэл буурч, ханиад томууны дэгдэлт багасах юм. Харин зуны амралт долоо хоногоор сунаж байна. Дунд сургуулийн хувьдарванхоёдугаар сарын 22-ны Даваа гаригаас эхлэн 5 долоо хоног амарна. Ахлах сургуулийн амралт дунд сургуультай хамт эхлэх ч, эхний 7 хоног цахимаар хичээллэнэ. Ингээд өвлийн хүйтэнд амралтыг 7 хоногоор сунгаж байгаа учраас зургадугаар сард 1 долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургадугаар сарын 15-19-ны өдрүүдэд буюу хичээлийн жилийн 42 дахь долоо хоног. Энэ өдрүүдэд юу хийх вэ гэхээр зургадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын 7 хоног байна.Сар шинийн амралтын хувьд гурав хоногийн хичээлийг цахимаар хичээллэх, даалгавар өгөх чиглэл өгсөн. Амралтын өдөр нөхөж хичээллэхгүй" гэв. Ирэх жилээс эхлэн бага ангийнхан шинэ хөтөлбөр, шинэ сурах бичиг хэрэглэнэ.
Хүүхдүүд унших чадвар маш сул байгаа тиймээс унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж байгаа.
Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж сурах бичгийг боловсруулж байна. Өнгөрч буй хичээлийн жилд бие даалтын долоо хоногийг анх удаа хэрэгжүүлсэн. Энэ нь маш үр дүнтэй байсан. Ирэх жил бие даалтын долоо хоногоор ахуйн ослоос өөрийгөө хамгаалах, аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг олгоно гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв.
Мөн аливаа халдварт өвчлөлийг тооцоолж цахим сургалтын долоо хоногийн бэлэн байдлыг хангаж хичээлийн хуваарьт оруулж байгаа ажээ.
Холбоотой мэдээ