Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

XVII жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр /2025.02.27/ эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн өндөр дээд одон цол тэмдэг хүртээлээ.

Тодруулбал, Байгаль орчны гавьяат ажилтан, "Үр жимс" хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх,  модны тарьц суулгацыг үржүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт хөрсний доройтлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнийг дадлагажуулахад жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж энэхүү шагналыг хүртээлээ. Ингэхдээ баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан, удам зүй, дархлал судлал, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сурган дадлагаэуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор И.Пүрэвдоржид Ардын багш цол олголоо.

Мөн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Амаржаргалд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор, Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан бол Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Билгүүнийг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа.

Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Д,Довдондэмбэрэлийг Байгаль орчны гавьяат ажилтан цолоор, Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандоржийг Монгол Улсын гавьяат багш цолоор шагнав.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Ц.Гүнчин-Иш, Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Ц.Цэвэлмаа нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Б.Энхболдод Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүхийг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор тус, тус шагналаа.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 13 минутын өмнө 202.126.89.99

Хийж бүтээсэн гавъяатай хүнийг шагнах нь зөв.

Avatar

Нэргүй 23 минутын өмнө 59.153.112.229

ханш хэд үү

Avatar

Нэргүй 8 минутын өмнө 202.126.89.210

тэрбум хавьцаа баатар бол бүр дээшээ жн их засагын улаан нямосор мэтийн арын хаалгүй бол заавал мөнгөө төлнө

Avatar

Irgen 32 минутын өмнө 59.153.115.187

Цэндсүрэн ёстой нүдээ олсон шагнал. Манай нутгийн бахархал.

Avatar

ИРГЭН 47 минутын өмнө 66.181.187.128

МАН- н мафиууд минь одоо наад марзан социализмын үеийн үеээ өнгөрөөсөн төмрөө боль!!! Наад Төмөрийг чинь зүүчихсэн хүнийг харахаар хөөрхий хэдэн төгрөгөөр аваад зүүгээ бол гэж өрөвддөг боллоо!!!

Avatar

Нэргүй 57 минутын өмнө 45.117.35.12

nadaaas busad ni bugd aldartan bolchixloo. bi yadaj 1 gyaltaix yum avax talaar bodyo doo.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.90.59

Төр засаг ОДОО ШАГНАЛ нэртэй энэ марзан байдлаасаа салах ёстой.Бөх,морь,сур гэх мэтэд элдэв нэр хэргэм өгдөгөө болимоор юм.Та нарын муулдаг СОЦИАЛИЗМЫН үлдэгдэл шүү.Худлаа алдар цолтой хүмүүс МОНГОЛООР пиг дүүрэн.Улс хөгждөггүй,хүчирхэг болдоггүй.АНУ-д хөдөлмөрийн баатар болчихоор хүмүүс зөндөө л байх юм.ГАНЦ Ч БАЙХГҮЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.156

нэгэн зүйлийг ойлгохгүй б гаа. шагналыг үргэлж давхардуулан дамжуулан олгодог. Монгол улсын төлөө хоёргүйгээр зүтгэсэн иргэд танил талгүй таниулж спонсордох дамнуургагүйгээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж огт чадахгүй б гаа. Өрөөлийн тухай бичсэн болно. БНМАУ -ын иргэд давхарддаггүй шагнуулсан хүнд огт эргэлздэггүй байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж