Трамп Хятадын байр сууринд өөрийгөө тавьж үзэхийг хүсэхгүй байна

Трамп Хятадын байр сууринд өөрийгөө тавьж үзэхийг хүсэхгүй байна

Трамп Хятадын байр сууринд өөрийгөө тавьж үзэхийг хүсэхгүй байна

Хятад улс Тайванийг хүчээр өөртөө нэгтгэхийг АНУ хүлээн зөвшөөрөх эсэхийг ерөнхийлөгч Дональд Трампаас Лхагва гаригт /2025.02.27/ асуужээ. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа цагт Хятад улс Тайванийг хэзээ ч хүчээр авахгүй гэж ойлгож болох уу гэж сэтгүүлч асуусан байна. Тэрбээр хариулахдаа "Би энэ тал дээр ёстой хэлэх үггүй байна. Би бүр тэдний байр сууринд өөрийгөө тавьж үзэхийг ч хүсэхгүй байна" гэв. Мөн татвар ногдуулалтыг эс тооцвол хил дамнасан хөрөнгө оруулалт гэх мэтээр Хятадтай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна гэлээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өөр нэгэн ярилцлагын үеэр "АНУ-ын засгийн газар Тайванийн тухайд удаан хугацаанд баримталсан байр сууринаасаа ухрахгүй. Тайванийн статусыг албадан өөрчлөхийн эсрэг байна. Хятадаас Тайваньд довтолсон тохиолдолд АНУ урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Энэ нь хэрэгжих болно. Хятадууд ч үүнийг мэдэж байгаа" гэсэн юм.

Дашрамд дурдахад, АНУ 1979 онд дипломат бодлогоо Тайваниас Хятад руу шилжүүлсэн. Мөн Тайванийг тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсээр иржээ. Гэсэн хэдий ч АНУ нь Тайваньтай албан бус харилцаатай бөгөөд хамгийн чухал дэмжигч, зэвсэг нийлүүлэгч нь хэвээр байна. Тайванийн эсрэг дайралтад чухам ямар хариу арга хэмжээ авахаа АНУ тодорхой мэдэгдээгүй бөгөөд энэ тал дээр стратегийн тодорхой бус бодлого баримталдаг. Харин Жо Байдены үед хэрвээ Хятадаас Тайваньд довтолбол АНУ цэргүүдээ илгээнэ гэж мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-27 172.58.166.59

asjigtei naymaa gebel America hen ch baisan Biden trump taiwan aar mongol oor china tai naimaa hiihed belen baruunii ardchilal bol mungu mungu uur zuilgui hunii erh ardchilal gedeg huuramch

Avatar

Хайрцагны гадна талд 2025-02-27 202.179.26.138

Трампын бодлогыг Евродын улсуудын хандлагаар биш өөрсдийнхөө үндэсний аюулгүй байдал, тусгаар улсын хандлагаар харахад зөв санагддаг. Дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилготой Трампын бодлого нь 2 том улстай хиллэдэг манай улсад ашигтай

Avatar

Нэргүй 2025-02-27 43.228.131.224

Краснов агуу Америкийг Европоос холдуулж оростой ойртуулж далчиганаж байж 3 сарын дараа импичментээр онхолдох гэж байгаа юм. Ийм бодлого явуулбал Америкт итгэх ямар холбоотон олдох вэ дээ, Европгүйгээр Хятадтай сөргөлдөөд ч амжихгүй

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.161.188

Гөлөг Трамп

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.190.71

Трамп трамтай шийдвэр гаргаж хөрш канад мехсикт 25 хувийн татвар тавиад өөрийн эдийн засагт таагүй байдал үүсгэсэн үүнээс гадна путинд пялдагдаж европын холбооны итгэлийг алдаж эхэлсэн үүнээс болоод улс төр эдийн засгийн хувьд ану өөрсдийгөө тусгаарлах шинжтэй болж байгаа нь ану ын эдийн засагт муу үр дүн үзүүлээд эхэлсэн. Одоо аргаа бараад хятадад тал засч эхэлж байна. трамп эрх чөлөөний эцэг орныг самарч байна. мөнгө шүтсэн трамп маск хоёр ёстой дугуй дугуйгаа олсон гэлтэй хоёр мал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж